“Мон-Атом” компани “Бадрах Энжержи”-гийн өмнөөс 20 сая төгрөгний хандив өргөжээ
Төрийн өмчит энэ компани хувийн хэвшлийн өмнөөс их хэмжээний хандив өргөсөн байна. Өнгөрсөн 3-р сарын 12-нд “Бадрах Энержи” ХХК-ний нэрийн өмнөөс коронавирусээс урьдчилан сэргийлэхэд зориулж Дорноговь аймгийн ОБГ-д 20 сая төгрөгний хандив өгчээ. Дорноговь аймгийн нутагт гурван ч газарт ураны ашиглалтын лицензитэй тус компанийг “Мон-Атом” болон Францын төрийн өмчит Орано групп хамтран байгуулсан. Хэдий хамтран байгуулсан ч хувийн өмчит компаниа ийнхүү эрхлүүлэн өмнөөс нь их хэмжээний хандив өргөж явдаг байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ