alim.mn | 2025.04.08
АНУ дахь С.Баярын нэр дээрх хөрөнгийг БИТҮҮМЖЛЭХ хүсэлт хүргүүлжээ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан Санжийн Баяр болон “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарыг  шүүх хурал өнгөрөгч долоодугаар сард болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон билээ.

Улмаар, Ерөнхий сайд асан С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасаж, гурван жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жил хорих ял, бүгд нийлээд таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол, яллагдагч Ч.Даваанямд Ч.Даваанямд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Мөн хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ бүхий АНУ дахь орон сууцыг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.

Тэгвэл уг шийдвэрийн дагуу АНУ-ын Нью-Йорк, Манхаттан хотуудад байх тэдний нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх хүсэлтийг манай улсаас АНУ-ын хуулийн байгууллагад хүргүүлсэн байна.


Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, дээрх  хөрөнгийг хураан авч, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан хэдий ч яг одоогийн нөхцөл байдалд хууль эрх зүйн боломж байхгүй гэдгийг хэлж байна. Учир нь, С.Баяр нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж хоёр дахь шатны шүүхэд хандаад байгаа ба уг хурал энэ долоо хоногийн баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр болохоор тов гараад байгаа юм.

Хэргийн тухай эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Улмаар уг хэргийн шүүх хуралдаан долоодугаар сарын 6-ны өдөр эхэлсэн. Шүүх хуралдааны эхний өдөр С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарласан байдаг.

Эх сурвалж: zindaa.mn


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu