alim.mn | 2024.12.24
14 настай охин амаржиж хүүхдээ хөргөгчинд нуужээ

ОХУ-ын Новосибирск мужийн дунд сургуулийн сурагч 14 настай охин амаржиж эцэг эхээсээ айсандаа дөнгөж төрсөн нярайг хөргөгчинд хийж нуусан байна. Харамсалтай нь нярай удаан хөргөгчинд байсан учир амь насаа алджээ.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр энэ хэрэг Новосибирск хотын нэгэн жижиг тосгонд болсон бөгөөд болсон явдлын тухай охин өөрөө цагдаад  мэдэгдсэн байна.

Новосибирск мужийн Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Надежда Болтенко нярай хүүхдийн эндэгдлийн талаар тайлбар хийсэн байна. Тэрбээр,хүүхэд төрүүлсэн охиныг хяналтанд авсан. Одоогоор хэн, хэрхэн яаж ажилласан  талаар судалж байна гэжээ. 

ЭХ СУРВАЛЖ: KP.RU


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ