ХӨСҮТ-д эмчлүүлж байсан өвчтөний сахиур 5 давхарын цонхоор унаж амиа алджээ

ХӨСҮТ-ийн цонхоор хүн унаж нас барсан гэх мэдээллийн дагуу ЦЕГ-аас албан мэдээлэл өглөө.
Тодруулбал, 11 дүгээр сарын 11-ний 07 цаг 28 минутад БЗД-ийн14 дүгээр хороонд байрлах ХСӨҮТ-ийн 5 давхарын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгжээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай эрэгтэй "У" өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Амь хохирогч тус эмнэлгийн сүрьеэн тасагт аавыгаа оройн цагаар сахиж сахиур хийдэг байсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ-ын ХХМТ-өөс мэдээллээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ