alim.mn | 2024.12.24
Баянзүрх дүүрэгт байрны жижүүрээс COVID 19 халдвар илэрсэн үү

Монгол Улс дотооддоо халдвар авсан иргэдийн тоо 31-т хүрээд байна. Тухайлбал, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Говьсүмбэр, нийслэл гээд дөрвөн бүст голомт үүсч халдвар авсан иргэдийн тоо нэмэгдээд байна.

Өнөөдөр гэхэд Нийслэлийн Баянзорх дүүрэгт шинээр халдвар бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байх ... байранд орцны жижүүрээр ажилладаг, гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг эмэгтэйгээс халдвар илэрсэн байна. Тухайн иргэн халуурсан шинж тэмдэгтэй бөгөөд түүний PCR шинжилгээний хариугаар халдвар авсан нь батлагдсан байна. Хэдийгээр энэ тохиолдлын талаар мэдээлэл ЭМЯ-наас өгөөгүй байгаа бөгөөд орой 17.00 цагийн мэдээллээр мэдээллэх болов уу. 

Харин халдвар авсан байрын жижүүрийн амьдардаг байсан байр болон ойр орчмыг нь халдваргүйжүүлж ариутгал хийжээ. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ