alim.mn | 2024.12.25
Цагдаагийн алба хаагч руу нулимсан эмэгтэй ХУД-ийн "Маршал Таун"-д амьдардаг болохыг тогтоожээ

Цагдаагийн алба хаагч руу шүлсээ нулимсан иргэнийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа талаараа мэдээллээ. Тус иргэн нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Маршал таун” хотхонд оршин суудаг 41 (1979 онд төрсөн) настай О гэгч болохыг тогтоожээ.

Коронавирусийн цар тахлын үед хариуцлага тооцох журмын дагуу тус иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох ёстой. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуу, томуу төст өвчин болон коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газарт нус, цэр, шүлс, хогоо хаяхгүй, орчныг цэвэрхэн байлгахыг үүрэг болгосон. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан иргэн болон дээрх шаардлагыг биелүүлээгүй  иргэн, аж ахуйн нэгжид Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад даалгажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
доогий
4 жилийн өмнө
66.181.183.190
зөв шүүү.
Төстэй мэдээ