COVID-19: Гаднаас гэртээ орж ирээд хувцсаа сэгсрэхгүй байхыг зөвлөж байна
Цар тахлын тархалтыг хумих, тохиолдлыг эрт илрүүлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн энэ хугацаанд Улаанбаатар хотод хөл хөдөлгөөний хязгаарлалтыг 90 хувьд барих зорилготой байгааг Шадар сайд Я.Содбаатар өчигдөр хэлсэн.
Ингэснээр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагуудаас бусад тохиолдолд нийт хөл хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэйг холбогдох албаныхан мэдээлээд буй.
Иймд, иргэн та шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарсан бол орж ирэхдээ үедээ юуг анхаарах талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг бэлтгэснийг хүргэж байна.
Гэртээ орох үед:
- Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
- Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
- Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
- Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
- Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
- Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
- Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх
Гэртээ байх үед:
- Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
- Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
- Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
- Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх
- Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ