Орхон аймгийн иргэн Л.Билэгтсайхан эхнэрийн хамт Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орж, олон хоног машиндаа амьдарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар түр хугацаанд нийслэлд ирсэн орон нутгийн зарим иргэд хоноглох газаргүй байна. Орхон аймгаас Улаанбаатар хотод томографын шинжилгээ хийлгэхээр эхнэрийн хамт Улаанбаатар хотод ирсэн иргэн Л.Билэгтсайханы хувьд 11-р сарын 10-ны үүрээр хотод ирсэн ч хатуу хөл хорио тогтоосны улмаас гэртээ харьж чадалгүй машиндаа 10 хоног амьдарч, гаазын плитка айлаас хэрэглэж, хоол идэж байгаа гэдгээ ч ярьсан. Энэ мэдээллийн дараа холбогдох албаныхан арга хэмжээ авч, түүнийг эхнэрийн хамт нутаг буцаажээ. Энэ талаар тэрбээр цахим хаягтаа "Нийт ард түмнийхээ болон Монгол ТВ-ын ачаар гэртэй харихаар явлаа маш их баярлалаа" хэмээн нийтэлсэн байна.