alim.mn | 2024.12.25
Туул голын эрэг дээр газрын хөрсөнд наалдаж хөлдсөн эрэгтэй хүний цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай" гэх газар Туул голын эрэг дээр газрын хөрсөнд наалдаж хөлдсөн эрэгтэй хүний цогцос олджээ. Онцгой байдлын газраас өчигдөр энэ дуудлагыг хүлээн авсан байна.

Цогцос нэр, нас тодорхойгүй удаж муудсан эрэгтэй хүнийх байсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Уг хэргийг тус цагдаагийн хэлтэст шалгаж эхэлж байна.

 

Эх сурвалж: shuurhai.mn

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ