alim.mn | 2024.12.23
Монголбанк: Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувь болгох шийдвэр гаргалаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

"Манай улсад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 11 дүгээр сарын 23-нд Мөнгөний бодлогын хороо хуралдлаа. Өнөөдрийн хурлаар 

-Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувь болгох, 
-банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох,
-зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7 сарын 1 хүртэл хойшлуулах 
-ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэр гаргалаа." гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ