alim.mn | 2024.12.25
Гар ариутгагч бодис ууж долоон хүн нас баржээ

Орос Улсад гар ариутгагч бодис ууж долоон хүн нас барж, хоёр хүн сэхээн амьдруулах тасагт комд орсон хэвээр байгаа тухай хэвлэлүүд мэдээлж эхэлсэн.

Тус улсын хамгийн том бүс Якутын Таттинский дүүргийн Томтор тосгонд пүрэв гарагт болсон үдэшлэг дээр архи нь дуусч, улмаар есөн хүн гар ариутгагч уусан байна. 

Эхний гурван хохирогч тэр дороо нас барсан бөгөөд 41 настай эмэгтэй, 27, 59 настай хоёр эрэгтэй байсан. Харин бусад зургаан хүнийг эмнэлэг рүү онгоцоор авч явсан байна. Маргааш нь 28, 32, 69 настай гурван эрэгтэй нас баржээ.

Pictured: The type of hand sanitiser that partygoers drank in Russia when the alcohol supply ran out

Прокрурорын байгууллагаас хэргийг шалгах явцад тэдний уусан гар ариутгагч 69 хувийн метанолтой байжээ. Үхлийн шалтгааныг ариутгагч бодист хордсон гэж үзэж байна. Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд гар ариутгагч бодис уухгүй байхыг анхаарууллаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ