alim.mn | 2024.12.25
Шуудайнд хийсэн эмэгтэй хүний цогцос олджээ

Өнгөрөгч шөнө өсвөр насны охины амь насыг хохироогоод, цогцсыг  мөчилж шуудайнд хийсэн онц ноцтой хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүллээ. Тухайн хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай баривчилсан байна.

Талийгаач 16 настай охин нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй байжээ. Сураггүй байсан 21 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн хайх ажиллагааг явуулж байсан байна.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайтай зүйлс олдсон нь талийгаач охины цогцос байжээ.Шуудайнаас эвгүй үнэр гараад байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулж, сураггүй охины цогцос мөн болохыг урьдчилсан байдлаар  тогтоожээ. Хэргийн газраас талийгаач охины эд зүйлс, хичээлийн дэвтэр зэрэг нь олдсон. 

Албан бус мэдээллээр, талийгаач охиныг төрсөн ах нь дүүгээ онц хэрцгийгээр хөнөөгөөд мөчилж шуудайнд хийгээд хаясан байна. Яг одоо сэжигтэнг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ