160 сая төгрөгөөр ширээ, тумбочка авч тансагласан нь
Эрдэнэт үйлдвэрийн санхүү эрхэлсэн орлогч захирал Д.Үүрийнтуяа гэдэг эмэгтэйг Говьсүмбэр аймгийн “Сод Монгол” группийн шатахуун түгээх станцын эрхлэгчээр Ц.Анандбазар томилсон. Улмаaр тус эмэгтэйд итгэл үзүүлэн Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирал болгосон түүхтэй.
Энэ эмэгтэй Эрдэнэт үйлдвэрт асар өндөр үнээр “Сод Монгол” группийн шатахуун нийлүүлж АТГ-т шалгагдаж байсан юм. “Даварсаар Дагвын орон дээр” гэгчээр нөхрөө хүртэл Эрдэнэт үйлдвэрт хурган даргаар томилсон тэрээр ханаж цадахаа байжээ. Саяхан “Шилэн” Цогоо Д.Үүрийнтуяаг Эрдэнэт үйлвэрийн 160 сая төгрөгөөр ширээ, тумбочка авсан гэдгийг баримтаар гаргаж ирлээ.
160 сая төгрөгөөр хотод гурван өрөө байр авах хэмжээний мөнгө. Гэтэл энэ их мөнгөөр Д.Үүрийнтуяа ширээ болгоод сууж байна. Энэ мэт тансаглалд ард иргэд бухимдаж Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд иргэд хариуцлага тооцуулахаар цахимаар хандаад эхэлжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ