alim.mn | 2024.12.22
ДЭМБ болон ЭМЯ-наас хөл хориог дахин 14 сунгах санал хүргүүлсэн байна. Та дэмжих үү?

Улсын онцгой комисс Төрийн ордонд 13.00 цагт хуралдахаар болжээ. Монгол Улсын дотоодод гарсан халдварын тархалт өдөр бүр нэмэгдсэн хэвээр байгаа учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоосон хугацааг үргэлжлүүлэн 7-14 хоног сунгах саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн байна. 

Түүнчлэн, Засгийн газрын бүх яам, мэргэжлийн байгууллагаас санал авч байгаа аж. Хөл хорьсон хугацаанд нийгэм, эдийн засагт үүсч байгаа нөхцөл байдлын талаарх саналуудыг нэгтгэсний үндсэн дээр хатуу хөл хорио тогтоосон хугацааг дахин сунгах эсэх асуудлаар шийдвэр гаргах юм байна. 

Хатуу хөл хорио тогтоосноос болж иргэн, ААН, бизнесүүдийн үйл ажиллагаа, орлого тасалдаж, цаашдаа хэвийн ажиллахад хүндрэл гарч байгаа учраас хөл хориог хэсэгчлэн сулруулах, эдийн засгийн хувьд тодорхой шийдвэр гаргахыг төр засгаас шаардаж байгаа билээ. 

УОК-оос хөл хориог сунгах эсэхээр тодорхой шийдвэр гарсны дараа Засгийн газрын хуралдаанаас эцсийн шийдвэрийг гаргах юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.179.25.247
манай СХД-т манайхаас 200 м зайтай байранд корона гарсан байгаа, тэр хүмүүс нь байрныхаа доод дэлгүүрээр үйлчлүүлсэн , өөр хаагуур явсныг мэдэх арга алга, хөл хориог сунгаж өгөөч, амьд байвал эрүүл байвал л болно шүү дээ хүмүүс минь
Төстэй мэдээ