ДОНАЛЬД ТРАМПЫН ОХИНЫГ ОРОС РУУ ХӨӨЖ ЯВУУЛАХ УУ?
Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Жо Байденд эрх мэдлээ шилжүүлж өгөх л болно.
Энэ үйл явц нь Дональд Трамп Ерөнхийлөгчийн албыг хашсан 4 жилийн хугацаандаа АНУ-ын улс төртэй нягт “хутгалдсан” болохоор гэр бүлийнхнийхээ ирээдүйг “асуудалд” оруулсан гэсэн үг.
Тэрбумтан Трампын охин Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер нар өмнө нь Нью-Йоркийн амжилттай бизнес эрхлэгчид байсан ч энэ 4 жилийн хугацаанд эцэг Трампынхаа хамгийн ойрын зөвлөхөөр ажилласан юм. Гэвч, Нью-Йоркийн сони хэвлэлүүдээр нью-йоркчууд Иванкаг нөхөртэй хүлээн авах тийм ч таатай биш байгаагаа аль хэдийнэ илэрхийлж, хосуудыг Саудын Араб эсвэл бүр Орос руу нүүхийг санал болгоод эхэллээ.
Жаред, Иванка нар өмнө нь амьдарч байсан Нью-Йоркт байр сууцтай хэвээр байгаа ч тэднийг Нью-Йорк гэсэн метрополис хот ердийн амьдралд нь эргүүлж аваачихгүй нь ингээд тодорхой болж байгаа аж. Тэднийг нийслэл Вашингтонд байх хугацаанд “ардчилсан хот” тэднийг үзэн ядаж амжсан байна. Эцэг Трамп нь сонгуульд ялагдал хүлээсний дараа Нвю-Йорк хотын хэвлэлүүдээр хосуудыг ахиж хэзээ ч битгий буцаж ирээрэй гэх мэтээр өөр хоорондоо өрсөлдөн бичицгээж эхэллээ.
Дөрвөн жилийн турш Цагаан ордонд байхдаа Жаред, Иванка нар зөвхөн орон нутгийн сэтгүүлчдийн дэмжлэгийг алдаад зогсохгүй өөрсдийн дотнын найз нөхдөө ч алдсан аж. Найз гэх хүмүүс нь “Vanity Fair” Иванкагийн гэр бүлийн тухай, хувийн амьдралынх нь хамгийн таатай бус мэдээллүүдийг өгч эхэлсэн байна. Тодруулбал, Иванкагийн эртний танил болон хуримын гэрч найз нь “Трампын охин бол өөрөө уснаас хуурай гарахын тулд үргэлж бусдыг буруутгадаг” – гэж бичсэн тохиолдол ч бий.
Ямартай ч, Трампыг, Иванкаг дотно таньдаг хүмүүсийн хүрээлэлд Трампынхан үргэлж л дотно хүмүүс хэвээр үлдэх болно – гэж “Vanity Fair” сэтгүүлийн нийтлэлч бичжээ.
Иванка Трамп нь эрх мэдлийн төлөөх шунал тачаалаасаа болж Нью-Йоркийн тойргуудад өөрийнхөө сайн нэр нүүрийг золиосолсон гэж “Нью-Йорк Таймс” сонины тоймч Фрэнк Бруни дэндүү хатуугаар бичиж буруутгаж, хосуудыг улам ч ихээр үзэн ядуулсан аж. Иванка нөхөр Кушнерын хамтаар Нью-Йоркод буцаж ирвэл тэд Трампын Засаг захиргаанд байхдаа хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх л болно гэж нийтлэлч бичсэн байна. Тиймээс, нийтлэлч тэднийг Хойд Солонгос, Саудын Араб эсвэл бүр Орос руу нүүхийг ч санал болгожээ. Эдгээр улс орнууд нь тэднийг баяртайгаар угтан авах нь дамжиггүй гэх мэтээр бичсэн байна.
«Орос. Тиймээ Орос! Энэ бол Трампын гэр бүл дэх ерөнхийлөгчийн адал явдлыг төгсгөсөн уран яруу сонголт байх болно» – гэж Фрэнк Бруни даапаалжээ.
Нью-Йоркийн уран бүтээлчид хүртэл баян чинээлэг хос Иванкагийн гэр бүлд бүтээл туурвилаа зарахгүй гэж “The Observer” сонинд ярилцлага өгчээ. Үүнээс харахад, өөрсдийн үйл ажиллагаагаа улс төржүүлэхгүйн тулд Трампын гэр бүлийн хандивын сангаас ч тусламж авахаасаа татгалзах магадлал өндөр гэсэн таамаг байгаа юм.
Иванка Трампыг Вашингтонд шилжиж ирэхээс өмнө түүнийг “дуулиантай тэрбумтан”-ны охин хэмээн буруутгаж байсангүй. Эцсийн эцэст, тэр ямар гэр бүлд мэндлэхээ өөрөө сонгоогүй шүү дээ. Гэсэн ч, Трампын Засаг захиргаатай хамтарч ажиллах нь Иванкагийн ухамсартай үйлдэл байсан, тиймээс одоо төлөөсөө төлөх цаг нь болсон гэж үзэх хүмүүс ч гарч ирээд байна.
Нэг зүйлийг хэлэхэд, алдартай хосуудыг тойрсон энэ мэт шүүмж, даапаалсан ярианууд хэт туйлширсан, дэгсдүүлсэн, нью-йоркчууд бүгдээрээ үзэн ядаад, хөөж туугаад байгаа хэрэг биш юм. Мэдээж хэрэг, Нью-Йорк хотод бүгд найрамдахчууд ажиллаж, амьдардаг гэдгийг санах хэрэгтэй.
Мэдээжийн хэрэг,Трампын охин болон түүний нөхөр өөрсдөө хаана амьдрахаа шийдэж, сонголтоо хийх нь ойлгомжтой. Гэсэн ч, хосууд ахин бизнес эрхлэвэл зарим нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Тэдний бизнесийг зарим нэг америкчууд “бойкотлох” нь тодорхой.
Нэмж дурьдахад, өнгөрсөн 4 жилийн хугацаанд Трампын гэр бүлд илүү их анхаарал хандуулах болсон. Учир нь, Трамп татвараас зайлсхийсэн, авлигад идэгдсэн гадаадын олигархиудтай холбоотой эргэлзээтэй хэлэлцээрт оролцсон гээд хэргүүдийг нь олж илрүүлсэн мөрдөн байцаалтын үр дүн гарсан байдаг.
Трампын “эзэнт гүрэн”-ий хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтыг шалгах мөрдөн байцаах ажиллагаанд Иванка гар бие оролцсон гэдэг нь тогтоогдсон ч , үүнийг нь шүүх дээр нотлоход хэцүү. Учир нь, тэрбумтны гэр бүл аль хэдийнэ зохих “арга хэмжээг” авч багагүй хохирол амссан гэгдэж байгаа юм.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нь Жозеф Байден албан ёсоор Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараагаар шүүхийн өмнө дуудагдах магадлал тун өндөр гэгдэх болсон.
Ирэх 2021 оны нэгдүгээр сарын 20-ны лхагва гарагт Жозеф Байден нь Ерөнхийлөгчийн тангараг өргөж, АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох юм. Тэгэхээр одоо, сонгуулийн албан ёсны нэгдсэн дүн гарахыг л хүлээх үлдлээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ