alim.mn | 2024.12.25
Цагдаагийн алба хаагч согтуурсан үедээ хүүхэд хүчирхийлсэн ноцтой хэрэг гарчээ

Цагдаагийн алба хаагч согтуурсан үедээ насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан байна. Энэ тухай тодруулбал, өнгөрөгч баасан гараг буюу  арваннэгдүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны байранд дээрх хүчингийн хэрэг үйлдэгдсэн байна.

Уг хэргийн сэжигтэн Г гэгч нь тухайн өдөр ажлын байрандаа архидан согтуурсан байсан гэх ба насанд хүрээгүй 17 настай хоёр охиныг хүчирхийлж, хохирогч охины ээж нь хэргийн тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Шалгалтын ажиллагаа явуулахад, хэргийн газраас “Грантс” нэртэй вискиний шил, биологийн шингэнээр бохирлогдсон цаас зэргийг хураан авсан байна.

Хэргийг цагдаагийн байгууллагын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Туяа
4 жилийн өмнө
66.181.161.7
Ийм хүмүүсийг ил тод тараамаар юм. Жүжигчин туяагийн төрсөн дүү нь гээ биздээ
Туяа
4 жилийн өмнө
66.181.161.7
Ийм хүмүүсийг ил тод тараамаар юм. Жүжигчин туяагийн төрсөн дүү нь гээ биздээ
Төстэй мэдээ