alim.mn | 2024.12.22
С.Ганбаатар: Ажилгүйдэл, ядуурал Монгол орон даяар нүүрлэлээ

УИХ-ын түр хороо цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар хуралдсан. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Иргэд зээлийн хүүгийн дарамтад байна. Эрчим хүч, цахилгааны төлбөрөө төлөхөд хүндрэлтэй иргэн олон бий. Ажилгүйдэл Монгол орон даяар нүүрлэлээ. Гарц гаргалгаа байна уу?

Давагдашгүй хүчин зүйл болчихоод байхад хувийн хэвшлийн иргэдийн хүндрэлийг төр оролцож шийдвэрлэх ёстой. Оюутолгойн зэс 7,200-аар гарч байна. Вальютын зохицуулалтын хуульд санал оруулж ирэх боломж байна уу?

Нийгмийн даатгалын санд байгаа 2.4 их наяд төгрөгийн орлогыг барьцаалж, хувийн хэвшлийн иргэдэд ажилгүйдлийн даатгалын мөнгийг өгөх хэрэгтэй байна” гэв.

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: “Вальютын зохицуулалтын тухай хууль боловсруулагдаж дууссан. Өргөн баригдах шатандаа явж байгаа. Гол зохицуулалтуудыг хийхэд боломжгүй зүйл байхгүй.

Нийгмийн даатгалын сан барьцаалах асуудал дээр одоогоор мэдээлэл алга байна. Гэхдээ 2020 оны нэгдүгээр улиралд тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сан тодорхой хэмжээгээр зохицуулалтад ороод явчих болов уу гэсэн ойлголттой байна” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
4 жилийн өмнө
59.153.115.138
Ажилгүйдэл бишээ.... Ажлын байр маш их байна. Тогтвортой ажиллах хүн,ажил хийх сонирхолгүй хүн сүрэг бий болсон байна. Та энэ ажил хийхгүй байх сонирхолтой хүмүүсийг зөв чиглүүлээд өгчих.Тэр таныг ОД болгоно.
Төстэй мэдээ