Хан-Уул дүүргийн ИХ-ийн төлөөлөгч Б.Жагар:
Цөөн тооны олигархууд монголын ард түмнийг басамжилан доромжилж байгаа нь үнэн. Гаднаас орж ирсэн зээл тусламжийг цөлмөж дууслаа. 500 гаруй сая доллар хаана байна. Жижиг үйлдвэрлэгчдэдээ 3 хувийн зээл өгөөд явъя гэхээр манай Монгол улс ядуу гээд ерөнхий сайд хэлж байна. Та нар өөрсдийнхөө хадгаламжийн мөнгийг хараарай гэж хүсэх байна. У.Хүрэлсүх сайд хадгаламжиндаа 1,5 тэрбум төгрөгтэй. Ерөнхий сайд нь ийм баян байгаа юм чинь иргэн бүр баян байх ёстой биздээ. Төрд байгаа хүмүүс нь баян болчихсон, ард түмэн нь ядуу байна. Сүүлийн үед УИХ хов живийн шинжтэй асуулт хариултан дунд явж байна. 11 банк, 530 банк санхүүгийн байгууллага, 6800 өдрийн болон цахим зээл гээд зээлийн үйлчилгээ явуулах хүүлэгчдийг хууль гаргах замаар хорио цээрийн хугацаанд иргэдийн бүх төрлийн зээл түүний хүү алдангийг эхлээд зөвхөн үндсэн төлбөрийг 7-р сарын 1 хүртэл хойшлуулах арга хэмжээ авахгүй бол зээлдэгчид 2 төрлийн хүү авдаг зарчим явж байна. Өнгөрсөн хугацаанд зээлийн царцаалтан дэээр алдаа гарсан. Түүнийгээ Засгийн газар дахиад давтаж байна.
Таны хувьд 3 шийдэл байна гэсэн. Ямар шийдлүүд байна вэ?
Банкны хүүг тэглэж, 6 сарын хугацаанд хойшлуулах хуультай ч УИХ болон Засгийн газар хуулиндаа хяналт тавихгүй байна. Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэж иргэний хуулинд заасан байгаа. Гэвч хорио цээрийн хугацаанд түрээслэгч, зээлдүүлэгч хүү алданги тооцоод байна. Коронагийн үед эдийн засаг хүнд байна. Үүний дараа бүүр илүү хүнд байдалд орно. Тиймээс 5 мянган даргын бандгар жийпүүдийг зарах хэрэгтэй. Үрэлгэн зардлыг зогсоогоод 5 мянган даргын ширээ сандал худалдан авах ажиллагаанд царцаалт хийх ёстой. Харин царцаасан мөнгөө ард иргэддээ тэнцүү хуваарилах ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн цаг үед барилга байшин барихаас илүү дархлаагаар нь дэмжиж өр зээлгүй байлгах бодлогыг барих шаардлага байна. Улсын төсвийн 20 хувь дарга нарын бандгар жийпийг хөдөлгөхийн тулд санхүүжүүлж байна.
Эх сурвалж: mass.mn