alim.mn | 2025.04.11
"Хөл хорио арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилбэл 432 мянган хүн ажилгүй болно"

Өнгөрсөн долоо хоногт 3530 аж ахуйн нэгжүүдийн дундаас нөхцөл байдлын үеийн судалгааг авсан. Бүх судалгааг цахимаар авсан. Судалгаанд оролцогчдын 27 хувь нь үйлчилгээний салбарынхан байгаа юм.

Коронавирус мэдээллийн технологийн салбарт хамгийн бага нөлөөлсөн бол аялал жуулчлал, боловсролын салбарт хамгийн их нөлөөлсөн байна. Ах ахуйн нэгжүүдийн 60 хувь нь бүрэн зогссон бол 10 хувь нь зайнаас ажиллаж байна. Уул уурхай, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарууд хэвийн байна. 

Компаниудын 35 хувь нь халдвар хамгааллын дэглэмийг сахиад тодорхой дүрэм журам гаргаад ажиллах боломжтой гэж үзсэн бол 5 хувь нь ямар ч арга байхгүй бүрэн зогсоно гэжээ.

ААН-үүдийн 84 хувь нь 90 хоног хүртэл цалингаа тавих боломжтой, түүнээс цааш чадахгүй гэсэн байна. Хөл хорио арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилбэл 432 мянган хүн ажилгүй болно.

Нийт ААН-үүдийн 72 хувь нь зээлтэй ба тэдний 31 хувь нь 101-500 сая төгрөгийн зээлтэй. Тус компаниуд зээлээ төлж чадахгүй бол эргээд банкуудад нөлөөлнө. Хувиараа бизнес эрхлэгчдийн 72 хувийнх нь орлого бүрэн зогссон.

Хөл хорионы үед үүсээд буй хамгийн том хүндрэл бол ажлын байраа хадгалах, ажиллагсдын цалин тавих гэж ААН-үүдийн 24 хувь нь хариулжээ. ААН-үүдийн 55 хувь нь татварын хөнгөлөлт чөлөлөлт шаардлагатай гэж үзсэн бол 50 хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгохыг хүссэн байна.

МҮХАҮТ-аас цар тахлын улмаас хохирол амссан бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Судалгаанд оролцогчдын 25 хувь нь ажилчдаа ажлаас нь чөлөөлчихсөн буюу долоон мянган хүн ажилгүй болсон байна. Мөн ААН-үүдийн 54 хувь нь орлогогүй болчихсон ба хөл хориог дахин 14 хоногоор нэмбэл 64 хувь нь орлогогүй болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu