Нийслэл хотод гацсан 80 мянга гаруй иргэн орон нутаг руугаа буцах хүсэлтээ бүртгүүлээд байна.
Эдгээр иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-10-нд зохион байгуулах юм. Иргэдийг хувийн тээврийн хэрэгслээр болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулна. "Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход тасалбарын үнэд өөрчлөлт орохгүй.
Хэдийгээр шинжилгээ өгөөд сөрөг гарсан иргэдийг зорчуулж байгаа ч халуурах зэрэг ямар нэг шинж тэмдэг илэрвэл тусгаарлах хэсгийг ч бэлдсэн байгаа. Нийтийн тээврийн хэрэгслийн суудлыг 70-75 хувийн дүүргэлттэй байхаар зохион байгуулна" хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.
Нийтийн тээврээр зорчих иргэдийг тогтоосон цэгүүдэд бие засуулна. Харин хоолны газрууд хаалттай байх тул иргэд идэх хүнсээ авч явах шаардлагатай юм.
Орон нутаг руу явах нийтийн тээврийн хэрэгслийн хуваарь: