Бага насны хүүхэд гал түймэрт өртөж, амиа алджээ
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 17:11 цагт тус дүүргийн ОБГ хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:29 цагт очиж, иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь тус гал түймэрт иргэн Ц /1 нас 5 сартай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгчээ.
Гал түймэр гарах үед 1-7 насны дөрвөн хүүхэд байшинд байсан гэх бөгөөд том хүүхдүүд нь байшингаас гарч амжсан бол хамгийн бага нь галд өртөж, нас баржээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ