Эрүүл мэндийн яамны тендэрийн мафичид Коронагаар далимдуулан 18 тэрбум төгрөгийн үнэтэй ажилладаггүй төхөөрөмж улсад шахсан гэж доктор Д.Наранбаатар мэдэгдсэн. Үүнийг зайлшгүй шалгаж уг төхөөрөмж ажилладаг эсэх, дэлхийн зах зээлийн харьцуулсан үнэлгээг нь гаргаж нийтэд мэдээлэх ёстой.
Учир нь үе үеийн Эрүүл мэндийн сайд ба тэдний гар хөл бологчид авлигалын хэрэгт холбогдсоор ирсэн ч хариуцлага хүлээдэггүй. Хүний өвчин зовлонгоор намынхаа санхүүжилтийг босгодог биз. Миний санаж байгаагаар:
- 2013 он. Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатарын хүүгийн гэрээс 2 сая 245 мянган юань болон 6000 ам доллартай сейф алга болж , тэр нь "Рапид" хорооллын хогийн бункерээс гарч ирж байлаа
-2015 он .Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба 19.5 сая ам.долларын өртөгтэй “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэхдээ “Метро нетворк” компаний захирал О.Даваасүрэнгээс 50 мянган ам.доллар авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдаж байв
-2019 он. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байгаад ЭМЯ-д дагаж очсон Болорцэцэг болон яамны ахлах мэргэжилтан Н.Чимэдлхам нар эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авч байгаад баригдаж АТГ-д шалгуулж буй
Эдний авлигалын буухиаг одоогийн удирдлагууд нь үргэлжлүүлсээр.... Коронагаар далимдуулан юу ч хийсэн юм билээ. Харж л байгаарай!!!!
Авлигачдын ичих булчирхай, энэрэх сэтгэлийг мөнгө хаасан байдаг.
Сэтгүүлч Б.Отгон