Сэтгүүлзүйн салбарт шударга, хатуу үгээрээ үргэлж түүчээлж ирсэн сэтгүүлч Л.Пүрэвням маань таалал төгсчээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө өөрийн фэйсбүүк хуудаснаа АМЬ ҮНЭТЭЙ ЮУ, АМЬДРАЛ ҮНЭТЭЙ ЮУ? гэж нийтэлсэн байсансан.
Амьдралын даваа нугачаанд эр хүний ааг омгоор алдаж онож явсан ч ямар ч үед хүн чанар, мөн чанар, шударга үнэний талд бат зогсдог зөрүүд зангаа гээгээгүй билээ.
Ганхаж, гундаж, нэр хүндээ алдаж яваа сэтгүүлзүйн салбарт чин шударга үгсээ хэнээс ч юунаас ч эмээлгүй хэлдэг гарын хэдхэн хуруунд багтах туршлагатай, чадвартай, шударга сэтгүүлчээ арай л эрт алдлаа.
Үр хүүхэд, хань ижил, ах дүү, төрөл төрөгсөд, анд найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье!
Ум сайн амгалан болтугай!
АМЬ ҮНЭТЭЙ ЮУ, АМЬДРАЛ ҮНЭТЭЙ ЮУ? гэж асуусан асуултдаа хариулт болон тэнгэрийн орныг зорилоо доо…