"ОНОМ” САНГИЙН Д.НАРАНБААТАР ТЕНДЕРТ ШАЛГАРААГҮЙН "УУРАА" Т.МӨНХСАЙХАНД ГАРГАВ УУ
Энэ сарын 16-ны өдөр “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар Эрүүл мэндийн яамны луйвар булхайг дэлгэж байна гэх сүржин мэдээллийг олон нийтийн сошиал сүлжээгээр хийж иргэдийн анхаарлыг өөр дээрээ татах гэж оролдсон. Тэрбээр “цахим эрүүл мэндийн төслийн луйвар буюу дэлхийн жишгээс зургаа дахин үнэтэйгээр хэрэглэх боломжгүй Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны систем Монгол Улс авах шаардлагатай юу” хэмээн шүгэл үлээсэн юм.
Ер нь яагаад Д.Наранбаатар үе,үеийн ЭМ-ийн сайд нар руу дайралт хийж тэднийг муухай харагдуулах ажлыг хийдэг вэ. Тэгвэл түүнд ингэх олон шалтгаан байдаг байна.
#ТОДРУУЛБАЛ, 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР Д.НАРАНБААТАРЫН НИЙГЭМД ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН “ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ-”ИЙН ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДУУССАН АЖ. ТЭРБЭЭР УГ ТЕНДЕРТ ХОЛБОГДОХ МАТЕРИАЛУУДАА ӨГСӨН Ч СОНГОН ШАЛГАРУУЛТАД ТЭНЦЭЛГҮЙ ХАСАГДЖЭЭ. ХАСАГДСАН ШАЛТГААН НЬ ГЭВЭЛ Д.НАРАНБААТАР ГАЛНЫ КОМДАНИУДТАЙ ТҮНШЛЭЛЭЭР ОРЖ ИРСЭН УЧРААС ТЕНДЕРТ ОРОХ САНХҮҮГИЙН ЧАДАМЖГҮЙ ХЭМЭЭН ХАСАГДСАН БАЙНА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ТҮНШЛЭЛ НЬ ХУУЛИНДАА ОГТ БОЛОХГҮЙ ГЭЖ ЗААСАН БАЙДАГ БАЙНА.
Д.Наранбаатарын нийгэмд худал шүгэл үлээх болсон шалтгаан нь ердөө л энэ. Магадгүй тэрбээр дээрх тендерт тэнцсэн бол өнөөдөр ЭМЯ шиг сайн ажиллаж байгаа газар байхгүй хэмээн амаа олохгүй магтах байсан байх. Хамгийн хачирхалтай нь дээрх тендерийн сонгон шалгаруулалт 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дууссан гэдгийг баримт өгүүлж байна. Өөрөөр хэлбэл, түүнийг сонгон шалгаруултад тэнцүүлээгүй хүн нь одоогийн Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Я.Амаржаргал. Гэтэл тэрбээр ЭМЯ-нд бараа сураг ч үгүй байсан Т.Мөнхсайхан руу дайрч давшилж байгаа нь хэн нэгний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үүднээс түүний нэр хүндэд ноцтойгоор халдсан уу гэдэг хар төрж байна.
Учир нь аль ч яамдын ТНБД нар аливаа нэг тендерийг гардан зохион байгуулдаг гэдгийг Д.Наранбаатар мэдэхийн дээдээр мэдэх хүнийх нь нэг. Гэтэл тэрбээр зөвхөн өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд бусдын нэр хүндэд ноцтойгоор халдаж нийгэмд авлигачин гэх нэр хочийн зүүлгэж байгаа нь гэмт хэрэг.
Тухайлбал, өчигдөр болсон УОК-ын хуралдаан дээр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан энэ асуудлыг хөндөн ярьж “ 2018 онд цахим програм худалдан авах тендерийн хороо байгуулагдсан ч 2019 онд өөрчлөгдсөн. 2020 оны 6 сард сонгон шалгаруулалт нь болж дууссан. Миний хувьд 2020 оны 7 сард сайд болсон. Энэ хүний хувьд ямар зорилготойгоор намайг хамаатуулж, гүтгээд байгааг ойлгохгүй байна.ШАЛГАХ ЁСТОЙ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛНА” хэмээх тайлбарыг өгч байсан. Өөрөөр хэлбэл, Д.Наранбаатар, Т.Мөнхсайханыг ДЭМБ-ын зөвшөөрөлгүй оношлуур хэрэглэж байгаа, их хэмжээний мөнгөөр худалдан авалт хийсэн гэх мэт ярьсан асуудал нь өдгөө хуулийн байгууллагад шалгагдахаар боллоо гэсэн үг.
Яг үнэдээ Д.Наранбаатар дотоодод ковид гарах үед нам гүм байсан хэрнээ ЭМЯ-ныхан голомтыг нь тогтоогоод ирэхээр яагаад ингэж дуугарч эхлэв гэдгийг учир шалтгаан ердөө л “ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ-”ИЙН ТЕНДЕРТ ШАЛГАРААГҮЙН ШАЛТГААН ЭНЭ БАЙЖЭЭ.
Ийм л нэг нөхөр өөрийнхөө ашиг сонирхлыг гүйцээхийн тулд бусдын нэр хүндэд халдаж тун удахгүй “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар гэгч хэн байв гэдэг талаарх баримттай мэдээлэлүүд олны өмнө дэлгэдэх нь цаг хугацааны асуудал болон үлдлээ.
Эцэст нь "Ард түмэн, эх орон" гэж хамгийн чанга хашгирч байгаа хүний цаана өөрийнх нь өчүүхэн эрх ашиг байдаг" гэж Баабар нэгэнтээ хэлж байсан нь Д.Наранбаатарын энэ үйлдэл бололтой.
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
178.162.205.226
Оном Наранбаатар яагаад ЭМЯ-ын, тэр тусмаа Ковидийн оношлууртай холбоотой асуудал дээр идэвх гаргаад байна вэ гэвэл Илдэнгүйн Хошуу ХХК-ны бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гээд байгаа юм. Илдэнгүн Хошуу ХХК Оном сангийн эрдэмтдийн багийн Дагвадоржийн компани юм. энэ компани Ковид оношлуурын тендерт нилээн юм зулгаасан, одоо нийлүүлсэн чанар муутай оношлуурыг яаж хурдан эргэлтэд оруулах вэ гэдэг тэдний хувьд асуудал болоод байна. Дарханд хийж байгаа багцалсан шинжилгээ нь үнэндээ бол оношлуурыг үр дүнгүй олноор нь ашиглахад зориулсан арга юм. Тэдгээр оношлуурын тендерийн гэрээг Оном Наранбаатрын нуугаад бас магтаад байгаа Амаржаргал нь үзэглэсэн байдаг.
Төстэй мэдээ