alim.mn | 2024.12.25
Амьтны хүрээлэнд матруудын өмнө зогсч буй 5 настай охин

1956 онд Нью Йоркийн амьтны хүрээлэнд матруудын өмнө зогсч буй 5 настай охины зураг.

Таван настай Нэнси санамсаргүйгээр матар маш олноор байх хаалттай бүсрүү уначихсан юм. Аав, ээж нь зургаа авахуулж байх үед ганцаараа үлдсэн охин хашааны завсраар харахаар очсон ч цамц нь тээглэн хашааны завсараар унасан аж. Энэ мөчид матар үзэх хүмүүс байхгүй байсан бөгөөд охиныг хэн ч анхаараагүй байжээ.

Хөгжилтэй "амьтад" -ыг харахыг хүссэн бяцхан охин хэдэн алхам урагшлав.
Цаг агаар маш халуун байсан тул мөлхөгчид залхуурч залхсан байсан ч хүүхэд ойртох үеэр идэвхтэй болж ойртохоор уснаас яаран гарч ирцгээв.

Хайхрамжгүй эцэг эх хоёр бие биеэ харан инээлдэж байх үед, Агаарын цэргийн хүчний дүрэмт хувцас өмссөн залуу хашаа даван үсрэв. Тэр охиныг татан гаргасан юм.

Аврагч залуу бол ирээдүйн алдарт хошин шогч, жүжигчин, зохиолч Жорж Карлин бөгөөд армид радарын станцын механикчаар ажиллаж байжээ. Тэрээр сургуулиа төгсөх болоогүй байсан ч эцэг эхдээ хэлэлгүй усан флотод алба хаахаар зугатсан нэгэн байлаа.
Тэрээр.
Би чөлөө авсан үедээ амьтны хүрээлэнд очсон юм. Кино театрт очих замаараа амьтны хүрээлэнгээр очсон хэрэг.
Гэтэл матруудын дунд бяцхан охин байхыг харсан.

Аврагдсан охин бол ирээдүйн Холливудын од Нэнси Аллен байв.

Амьдралынхаа төгсгөл хүртэл энэ хоёр жүжигчид харилцаагаа хадгалсаар ирсэн. Нэнси, Карлиныг хар тамхи, архины эсрэг тэмцэлд бүх талаар уриалж байсан.
2008 онд түүний аврагч нас барсан бөгөөд эрхэм найзынхаа булшин дээр цэцэг өргөхдөө

"Матраас айхааргүй дэндүү тэнэг бяцхан охиноос" хэмээн хэлж байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ