alim.mn | 2024.12.25
2020.12.31-ний өдрийг хүртэл сунгалаа гэдэг хуурамч мэдээлэлийг үйлдсэн иргэнийг шалгаж байна

Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж 10 хоногийн хугацаанд Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар сунгаж дээрх аймгуудаас бусад газруудыг 12 сарын 01-ны өдрөөс хөл, хориог сулруулж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор Засгийн газраас хөл хориог 2020.12.31-ний өдрийг хүртэл сунгалаа гэдэг хуурамч мэдээлэл сошиал орчинд түгсэн. Гэтэл дээрх иргэн нь Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэж, олон нийтийг төөрөгдүүлжээ.

Тухайн иргэнийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ