Энэ сарын 27-ны өдөр цагдаагийн газар “Содон” хорооллын 101 дүгээр байрны 132 тоотод байрлах Цагаан-Уул эмнэлэгт төрөөд удаагүй нярай хүүхдээ хаяж явсан байна” гэсэн мэдээлэл иржээ.
Тухайн дуудлага мэдээллийг шалгахад, БЗД-ийн иргэн 33 настай Б нь 38 см урттай, 1.6 кг жинтэй, уруул сэтэрхий, тагнай цооронхой, 10 хоногтой, нярай хүүхдээ арваннэгдүгээр сарын 24-ний өдөр тус эмнэлэгт хаяж явсныг тогтоосон байжээ.
Одоогоор тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм байна.
Энэ төрлийн хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хуулийг 16.3.1-д заасанчлан хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаясан бол 5.4 саяас 27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг буюу 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ялтай юм банйа. Хэрэв хүүхдийг хаясны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байдаг.
Эх сурвалж: updown.mn