ХАМТ АРХИДАН СОГТУУРСАН ХОЁР ИРГЭНИЙ НЭГ НЬ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, нэгдүгээр хотхонд хүмүүс маргалдаад байна хаалгыг нь онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 30-ны 11:58 минутанд Цагдаагийн байгууллагат иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 12:18 цагт очсон байна. Аврах ангийг очих үед иргэн Б/эрэгтэй, 59 настай/, Б /57 настай, эмэгтэй/ нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд , иргэн “Б” цонхоор үсрэх гэж байжээ.
Харин аврах ангийн алба хаагчид хаалгыг богино хугацаанд онгойлгож иргэн “Б”-г цонхноос буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ