Г.Занданшатар: Монгол хүний эрүүл мэндэд тохирох вакцин сонгох нь чухал
УИХ-ын дарга Г.Занданшатар Коронавирусийн эсрэг вакцины талаар өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагаас “Цар тахлын эсрэг вакцинууд олон улсад гарах нь тодорхой боллоо. Бидэнд өргөн сонголт, боломжууд байна гэсэн үг юм. Тиймээс монгол хүний бие, эрүүл мэндэд тохирсон, ямар нэг сөрөг нөлөөгүй вакциныг эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн захиалах хэрэгтэй. Швед, Швейцарь зэрэг улсад коронавирусийн эсрэг вакциныг хийлгэхгүй, хор хөнөөл ихтэй гэх суртал ухуулга, жагсаал цуглаан хүртэл явагдаж байна.
Энэ бүгдийг судлах хэрэгтэй. Нэн түрүүнд эрдэмтэн судлаач нарын баг байгуулж Монгол хүнд тохирох вакциныг судлах ёстой болохоос бараа таваар шиг үнэ, ханш хямдаас сонголт хийж болохгүй. Хамгийн гол нь олон зуун вакцин ар араасаа гарах гээд ширүүн өрсөлдөж буй энэ цаг үед сайн тохирсон вакцин олно гэдэг чухал асуудал болжээ” гэсэн утгатай ярилцлага өгсөн нь сонирхолтой, авууштай санагдлаа.
Олон улсын хэвлэлд вакцины өрсөлдөөн дээд цэгтээ хүрч “НҮБ-ээс гаргах вакцин авч болохгүй, залуучуудыг үргүй болгодог, дэлхийн хүн амыг багасгах зорилготой хямд вакцин хийж байна. Дархлаагүй болгож хүний насыг богиносгоно” гэх мэдээллүүд урсаж байна. Эдгээр мэдээллийг улс орноо төлөөлсөн эрдэмтэн, судлаач нарын яриа, мэдэгдлээс харж болохоор байна. Улс орны хийж буй вакцин хүн бүрт таарахгүй, ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх магадлал байгаа учраас сайн судлах нь нэн чухал шүү.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ