alim.mn | 2025.06.09
Гэртээ осгосон байдалтай олдсон иргэнийг ГССҮТ-д хүргэжээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 3 дугаар хэсгийн .... тоотод 55 настай эрэгтэй Э осгосон байдалтай ГССҮТ-ийн яаралтай хүлээн авах тасагт иржээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэс шалгаж байгаа аж. Тухайн иргэн түлэх түлшгүй болсны улмаас осгосон уу гэдгийг Цагдаагийн байгууллага эцэслэн тогтоогоогүй шалгалтын ажил үргэлжилж байна гэдгийг албаны хүмүүс хэлжээ.

Монгол улс дотооддоо ковид-19 халдварыг алдсаны улмаас хөл хорио тогтоож Эдийн засаг элгээрээ мөлхөж өдрийн орлогоороо амьдардаг мянга мянган иргэд гал алдах эрсдэл ийнхүү тулаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд өрх толгойлсон нэгэн эх хүүхдүүд нь идэх хоолгүй болсон тул нохойгоо алсан гэх мэдээлэл нийгэмд ихээхэн шуугиан дэгдээсэн билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ