Өнөөдрийн байдлаар зах, худалдааны төвүүдэд махны үнэ ханш ямар байгаа талаар мэдээлж байна.
Ташрамд дурдахад, ШӨХТГ-аас таван дүүргийн нутагт дэвсэрт байрлах зах, дэлгүүр, эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ.
Хүчит шонхор
Өглөөний 7:30 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7500 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн цул мах 10000-12500 төгрөг, үхрийн ястай мах 9500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000 төгрөгийн үнэтэй байна. Бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 1000 төгрөгөөр, ямааны махны үнэ 300, монгол лууван 500, сонгино 200 төгрөгөөр тус тус буурсан байна. Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 500, үхрийн мах 500-900, адууны мах 100, ямааны мах 200-1000 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Өнөөдөр тус захад 66.1 тонн мах нийлүүлэгдэж, өнмөх өдрөөсөө 4.2 тонноор нэмэгдсэн байна.
Таван-Эрдэнэ зах, Барс-2, Хархорин зах
Таван-Эрдэнэ захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 9000, хонины ястай мах 8800, үхрийн ястай мах 11500, үхрийн цул мах 12500 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх өдрөөсөө 1000 төгрөгөөр буурсан бол хонины мах 200 төгрөгөөр өссөн байна.
Барс-2 захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 8500, хонины ястай мах 7500, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11500-12000, адууны ястай мах 8500, адууны цул мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн махны үнэтэй харьцуулахад үхрийн цул мах 500, үрхийн ястай мах 1000, адууны цул мах 500 төгрөгөөр тус тус буурсан байна.
Хархорин захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 9000, хонины ястай мах 7500-7800, үхрийн ястай мах 9000-10500, үхрийн цул мах 10000-12000, адууны ястай мах 8000-8500, адууны цул мах 8300-8500, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн махны үнэтэй харьцуулахад хонины ястай мах 500-800, хонины цул мах 1000 төгрөгөөр өссөн байхад үхрийн ястай махны доод үнэ 1000, үхрийн цул махны доод үнэ 2000, адууны цул мах 500-700 төгрөгөөр тус тус буурсан байна.
Нарантуул-2 зах
Худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8000-8600, үхрийн ястай мах 9500-10000, үхрийн цул мах 10000-11500, адууны мах 8500, ямааны мах 7800 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн махны үнэтэй харьцуулахад хонины ястай мах 500, хонины цул мах 300, үхрийн ястай мах 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол үхрийн цул мах 500-1000 төгрөгөөр буурсан байна. Тус захад өнөөдрийн байдлаар 11.3 тонн мах нийлүүлэгдсэн байна.
Амгалан зах, Баянзүрх-1, Баянзүрх-2 худалдааны төв
Амгалан захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-7800, хонины цул мах 7500-8800, үхрийн ястай мах 9000-10000, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 8500, ямааны мах 6500-7800 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн махны үнэтэй харьцуулахад хонины цул мах 700-1000, үхрийн цул махны доод үнэ 1000 төгрөгөөр буурсан байна.
Шөнийн зах-21, Баянцэнгэл, Дунд ачуут, Тайхарын хүрээ, Есөн хайрхан зэрэг худалдааны төв
Шөнийн зах-21-т үхрийн цул мах 10500-11500, үхрийн ястай мах 9000, хонины ястай мах 7000-7500, хонины цул мах 8800, адууны мах 9000, ямааны мах 7800-8000 төгрөг байна.
Чингэлтэй дүүрэгт байрлах “Мөнгөн арвижих” хүнсний дэлгүүрт задгай өндгийг 450 төгрөгөөр худалдаалж байсныг албан шаардлага өгч 400 төгрөг болгож буулгуулсныг гүйцэтгэлийн хяналт шалгалт дахин хийхэд өндөг 400 төгрөгөөр худалдаалагдаж байна.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 115 утсанд 21, чатботод 5, дуут шуудангаар 1 иргэн тус тус хандсан байна.