alim.mn | 2024.12.25
Гадуур явахдаа хүнтэй уулзаагүй, шинжилгээний хариугаа сонсоод айгаад зугтсан гэж мэдүүлжээ

Коронавирусын шинжилгээгээр эерэг гэдгээ мэдсэн Сэлэнгэ аймгийн  49 настай иргэн Д.Б нь зах дээр тэрэг түрдэг нэгэн юм байна. Тэрбээр хамаатан болох Н-д амьдардаг бөгөөд Н, түүний охид коронавирусын халдвараар өвчилсөн болох нь мөн тогтоогджээ. Эдгээр иргэдийг ХӨСҮТ-рүү тээвэрлэх ажлыг зохион байгуулах үед Д.Б нь зугтсан талаар мэдээлсэн. 

 Тэрбээр зугтах явцдаа ямар нэгэн иргэдтэй таарсан, уулзсан  эсэхийг тандалтын багийнхан одоо тодруулсан байна. Д.Б нь Сэлэнгэд газар сайн мэдэхгүй, таньдаг хүн байхгүй  учир зорилгогүй "Буурын гол", "Салхитын ам"-аар явж  "Далай ээж"  хүнсний захын орчмоос цагдаагийнхан  саатуулжээ. Тэрбээр гадуур явахдаа хүнтэй уулзаагүй гэж мэдүүлжээ. Мөн шинжилгээний хариугаа сонсоод айгаад зугтсан гэж тайлбарлажээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.55.191.130
энэ хүмүүст зохих хариуцлага нь тооц
Төстэй мэдээ