alim.mn | 2024.12.25
27 жилийн турш хөлдүү байсан үр хөврөлөөс хүүхэд төржээ

Төрөөд нэг сар болж буй Молли Гибсон охин өнгөрсөн 27 жилийн хугацаанд төрөх боломжтой байжээ. Түүний үр хөврөлийг 1992 оны аравдугаар сард хөлдөөсөн бөгөөд энэ оны хоёрдугаар сард Тина болон Бен Гибсон нар авсан байна.

Тина аравдугаар сарын сүүлээр Моллиг төрүүлсэн бөгөөд 27 жилийн турш хөлдүү байсан үр хөврөлөөс хүүхэд төрсөн нь шинэ дээд амжилт болжээ. Моллигийн үр хөврөл нь АНУ-ын Үндэсний үр хөврөлийн төвд хадгалагдаж байсан ба гэр бүлүүд уг төв дэх үр хөврөлөөс өргөн авч эхэд шилжүүлэн суулган хүүхдээ төрүүлдэг аж.

Гибсоны гэр бүлийн том охин, Моллигийн эгч Эмма нь 2017 онд төрсөн бөгөөд хамгийн удаан хугацаанд буюу 24 жилийн турш хөлдүү байсан үр хөврөлөөс төрсөн хүүхэд болж байсан юм. Гибсон энэ талаар "Эммагийн тухайд бид хүүхэдтэй болохыг маш их хүсэж байсан. Моллигийн тухайд ч адилхан бид хүүхэдтэй болохыг хүсэж байсан бөгөөд хөгжилтэй нь дахин нэг удаа дээд амжилт тогтоолоо" хэмээжээ.

Эмма, Молли нарын жишээ үр хөврөл хэчнээн удсан ч төрөлтөд нөлөөлөхгүй гэдгийг баталлаа хэмээн АНУ-ын Үндэсний үр хөврөлийн төвийн эмч Жеффри Кинан хэлсэн байна. Гэхдээ бүх хөврөлийн 70 хувь нь шилжүүлгийн үед амьд үлддэг бол суулгацын 25-30 хувь нь амжилттай болдог аж.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ