alim.mn | 2024.12.25
Австрали залуу хүүхдээ уйллаа гэж хүчтэй сэгсэрч, газар шидэж амийг нь хөнөөжээ

23 настай Австрали залуу долоон долоо хоногтой хүүгийнхээ толгойд гэмтэл учруулж улмаар нярай нас баржээ. Жозеф Макдональд гэх эр PlayStation тоглоомд донтсон бөгөөд хүүхдээ уйлахаар нь түүнийг хүчтэй сэгсэрч, газар шидсэн байна. Нярай эмнэлэгт таван өдөр эмчлүүлсний эцэст гэмтлээ даалгүй нас барсан.

Хүүхдийнхээ аминд хүрсний дараа тэрээр хоёр хоног морины саравчинд нуугдаж байгаад баригдсан.  Тэрээр хүүхдийн амь насыг хөнөөсөн гэдгээ шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн юм. Харин хүүгийн ээж түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэхийг хүсч байгаагаа 7news телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ