Монголын хамгийн том ломбардны эзэн гэгдэх “Нэткапитал” ББСБ-ын эзэн Д.Сүндийг эхнэрээ хэрцгийгээр зодож танхайрсан, тэр бүү хэл нууц амрагаа гэртээ дагуулан ирж гурвуулаа хамт унтахыг шаардаж зодсон гэх зэргээр хүний санаанд багтамгүй хэргийн талаарх мэдээлэл өнгөрөгч дөрөвдүгээр сард цацагдаж эхнэр Н.Ундрахын цагдаад өгсөн гомдол, хэргийн материал ил гарч байсан билээ. Тухайн үед УИХ-ын сонгууль дөхсөн байсны дээр нэр дэвшихээр зэхэж байсан Д.Сүндий уг мэдээлэл гүтгэлэг хэмээн няцааж байлаа. Тэгвэл түүний эхнэр Н.Ундрах саяхан өөрийн фэйсбүүк хуудсандаа дараах зүйлийг бичжээ.
НАРЦИСИСТ хүн бол өөрөөрөө хэтрүүлэн бахархагч, зөвхөн өөрийгөө хайрлагч, хэнийг ч үл хайрлагч. Хэзээ ч өөрийгөө буруутгадаггүй, бүх зүйл бусдын буруу гэж үздэг.Сэтгэл зүйн шинжлэх ухаанд энэ өвчнийг эдгэрэх боломжгүй гэж үздэг. Эдгээсэн түүх одоогоор байхгүй!
Би НАРЦИСИСТ үзлийн хохирогч байсан гэдгийг мэдсээн. Ийм хүнээс гарсан авир, хандлага, үйлдлийг өөрийн биеэр амссан.
ОДОО ХАНГАЛТТАЙ. Энэ үл үзэгдэгч гинжийг таслах цаг болсон.
Уучилж, өршөөж, өнгөрөөж, дайруулж ханалаа.
Монгол улсад би шударга шүүх, хуулийн тогтолцоо байгаа гэдгийг үнэхээр хармаар байна! гэжээ.
Өмнө нь олон нийтэд ил болж байсан хэргийн талаарх баримтыг хавсаргав.
ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРЭГ НЭЭХ ТУХАЙ /Хэрэг бүртгэлтийн дугаар 191000792/ МӨРДӨГЧИЙН ТОГТООЛ ГАРСАН БАЙНА.
ХУД дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх төсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав би, иргэн Н.Ундрахын бичгээр гаргасан бүртгэлийн Х-1-1019 дугаартай 2019 оны 3-р сарын 25-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн Н.Ундрахыг нөхөр Д.Сүндийд зодуулсан гэх гомдлыг шалгахад
ОЛСОН НЬ: 2019 оны 3-р сарын 25-ны ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн Н.Ундрахыг нөхөр Д.Сүндийд зодуулсан гэх хэрэгт шүүх эмнэлгийн шинжилгээний №3925 дугаартай дүгнэлтэд Н.Ундрахын биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
Нэг. Бүртгэлийн …. Х-1-0942 дугаартай иргэн Н.Ундрах нь хүнд зодуулж гэмтсэн гэх гомдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсүгэй.
Хоёр. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай ХУД-ийн прокурорын газрын хяналтын прокурорт 2019 оны … сарын ….-ны өдрийн …цаг….. минутад мэдэгдсэнийг дурдсугай.
Гурав. Тотгоолыг прокурорт 72 цагийн дотор танилцуулан нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэргийн бүртгэлийн дугаар авсугай.
Дөрөв. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай гомдол /мэдээлэл/ гаргагч Н.Ундрахад даруй мэдэгдсүгэй.
ТОГТООЛ ҮЙЛДСЭН:
МӨРДӨГЧ, ЦАГДААГИЙН АХМАД Г.ДАВААЖАВ
ТАНИЛЦСАН:
ХУД ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА О.БАТТӨР
2019 оны 3-р сары 31-ний өдөр
ТАНИЛЦСАН:
ХУД-ИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Б.ЭНХМЭНД
БАРИМТ ХОЁР. НӨХӨР СҮНДИЙДЭЭ ЗОДУУЛСАН Н.УНДРАХЫН БИЕИЙН ГЭМТЛИЙГ ТОГТООВ
-МОНГОЛ УЛС ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН
Шинжээч Г.Ханхүү надад Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэхийгдаалгаж, тус хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргавал Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилсан сануулсан.
2019-3-28
ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ №3925
2019-3-27-нд ХУД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Энхмаагийн 2019-3-25-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5 дахь жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ханхүү би 41 настай, эмэгтэй Нэргүйн Ундрахыг биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг ГССҮТ-д очиж хийв.
Болсон хэргийн товч: 2019-3-25-ны өглөө 04 цагийн үед ХУД 11-р хорооны …. тоотод Н.Ундрахыг нөхөр Д.Сүндий зодсон гэх.
Зовиур: Өвчин намдаах эмний үйлчилгээ гарахаар өвдөлт ихтэй байна. Хавирганы хугарал мэдрэгдээд байна. Баруун мөрөөрөө жирвэлзэнэ. Толгой дүйрч өвдөнө. Баруун нүд хүнд оргино, бүрэлзэнэ.
Үзлэг: Биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, байрлал албадмал, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, зөв дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлт бүх чиглэлд илэрнэ, дагзны булчингийн хөшингө 2 хуруу, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн.
Хэсэг газрын үзлэг: Баруун, зүүн зовхи, хацар, шанаа нэлэнхүйдээ хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, орчны эд овойж хавдсан, баруун нүдний алиманд тархмал цус хурсан, зүүн чихний дэлбэн болон хөлөг сэртэн орчимд 3.0*2.0 см, 3.0*3.0 см, доод уруулын дотор салтад тармал, баруун мөрөнд 6*5 см, баруун өвдөгт 4*6 см, зүүн өвдөгт 4.5*3.0 см, зүүн гуяны гадна дээд хэсэгт 10*5 см, доод хэсэгт 8*4 см хөхөлбөр хавдартай. Үүдэн дээд 2 шүдний хазах гадаргуу эмтэрсэн, ирмэг хурц. Цээжний баруун хажуу хэсгээр тэмтрэлтээр эмзэглэл ихтэй.
ГССҮТ-ийн №03816 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн. 2019-3-25.
Хэвтэх үеийн онош: Тархи доргилт, нүүр болон цээжний зөөлөн эдийн няцрал.
БАРИМТ ГУРАВ. Д.СҮНДИЙГИЙН ЭХНЭР Н.УНДРАХ: СҮНДИЙ, ЮУН СҮРТЭЙ ЮМ БЭ, НЭГ ХАВИРГА ХУГАРАА Л БИЗ ГЭСЭН
-ХОХИРОГЧ 2 ДАХЬ УДАА МЭДҮҮЛЭГ
АВСАН ТЭМДЭГЛЭЛ
2019-4-14-ний өдөр
ХУД дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх төсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав би хэрэг бүртгэлтийн 180001365 дугаартай хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон дор дурдсан хүнээс хохирогчийн мэдүүлэг авав.
ХОХИРОГЧООС МЭДҮҮЛСЭН НЬ:
Асуулт: Та өөрийн эрх үүрэгтэйгээ танилцсан уу. Та байцаалтдаа өмгөөлөгч оролцуулах эсэх, өмгөөлөгчгүй байцаалт авахад татгалзах зүйл байна уу.
Хариулт: Би өөрийн эрх үүрэгтэйгээ танилцсан. Би өмгөөлөгчтэй мэүүлэг өгнө.
Асуулт: Та Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий эцэг, эх, үр хүүхэд, хамаатан сандангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Та мэдүүлэг өгөх үү.
Хариулт: Мэдүүлэг өгнө.
Асуулт: 2019 оны 3-р сарын 25-ны өдөр та юу болсон талаар ярина уу?
Хариулт: 2019 оны 3-р сарын 25-ны өдрийн шөнийн 03 цагийн үед …. харшаас ээж Мөрөнгөөр ХУД-ийн 11-р хорооны ……….. хотхоны үүдэн дээр гэр лүүгээ ганцаараа явж орохоор лифтэнд суугаад 17 давхарт очоод лифтнээс буухад хаалгаар Халиунаа хар түрийтэй гуталтай, үстэй захтай бор савхин хүрэм, жийнсэн өмдтэй байхаар нь би “чи юу хийж байгаа юм бэ”гэхэд Халиунаа “Сүндий таныг ямар машинаас бууж, хэнтэй ирж байгааг харчихаад ир” гэж хэлээд байр луу ороод гутлаа тайлаад өрөө рүүгээ яваад орсон. Би араас нь өрөө рүүгээ явж байхад төгөлдөр хуурын хажуу талаас Сүндий гарч ирээд баруун гараараа зүн хөмсөгний хажууд гурван удаа цохихоор гараараа нүүрээ дарахад үсдэж аваад хойш дарж унагаагаад нуруу руу өшиглөхөөр зүүн талын хавирга руу 4-5 удаа өшиглөж, зүүн гуян дээр 4 удаа дэвсэхээр нь доош харж хэвтэхэд баруун талын суганы доош арваад удаа өшиглөнгүүтээ шал руу үсдэж байгаад цохисон.
Мөн шал мөргүүлээд үсдэж байгаад хаалга руу чирээд шатны ойролцоо ирээд миний үсийг тавьж, холдохоор нь өндийхөд Сүндий миний нүүрийг хараад зодохоо болиход Халиунаа өрөөнөөс гарч ирээд “Сүндий чи зодохгүй ярилцана гэж хэлээ биз дээ” гэснээ хүйтэн жин тавьж байхад Сүндий Жавзандуламыг дагуулж ирээд зургийг ннь дарж Мөрөн эмээ рүүгээ явуул гэхэд нв Жавзандулам зураг авч явуулсан. Би тэгэхээр нь Сүндийгийн ах Алтангэрэл рүү утсаар залгаж “Намайг зодчихлоо. Шандын хоёрт хэл. Манай гэрт ороод ир” гэхэд Алтангэрэл ах “Тэр хоёр удахгүй ирэхээр нь яваад ир” гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй 04:30 цагийн үед Бямбадүгэр, Сүгжлхам, Алтангэрэл нар орж ирээд ах Бямбадүгэр нь “Хөөх наад нүд чинь ямар аймаар болоо вэ” гэхэд би “Сүндий ийм болгосон” гэхэд хадам ээж Сүгжлхам “Ундрахыг солонгост эмчлүүлье” гэж хэлэхэд Сүндий “Та нар яв. Миний амьдралд битгий оролц. Та намайг ингэж өсгөж хүмүүсжүүлсэнц гэхэд хадам ээж Сүгжлхам “Эмнэлэг цагдаа дууд” гэхэд Сүндий “Явцгаа” гэхэд хадам ээж Сүгжлхам “Би чамайг хүмүүжүүлж чадаагүй. Улс чамайг хүмүүсжүүлнэ биз. Энэ хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлээрэй” гэж хэлээд гараад явсан.
Тэгэхээр нь би орондоо орж хэвтчихээд байж байхад баруун талын хавирга өвдөөд байхаар Сүндий ирж биеийн байдал асуухаар нь би “Ээжийг дууд, эмнэлэг явмаар байна” гэхэд Сүндий унтаад өгөхөөр нь би Сүндийг сэрээж “Миний хавирга хугарчихсан байна” гэхэд Сүндий “Юун сүртэй юм бэ. Нэг хавирга хугараа л биз” гэхэд нь би Сүндийгээс гуйж ээж Мөрөн рүүгээ залгуулж “Эмнэлэг явъя” гэж хэлэхэд ээж зөвшөөрч манайх руу гарлаа гэхээр нь босч хувцсаа өмсөөд хүү Тэлмэнгийнхээ өрөөнд орж хүүгээ дуудахад намайг харснаа цочихоор нь “Аав чинь намайг ийм болгосон” гэж хэлээд үнсээд хотхоноос гартал хүмүүс яваад байсан тул хотхоны хашаанаас гарч урд талын авто зогсоол дээр ээж Мөрөнг хүлээж Гэмтлийн эмнэлэг дээр 08:30 цагт очсон.
Асуулт: Сүндий та хоёр маргаолдсан зүйл байгаа юу?
Хариулт: Сүндийн бид хоёрт маргалдсан зүйл байхгүй.
Асуулт: Сүндий таныг өмнө нь зодож байсан зүйл байгаа юу?
Хариулт: Улаанбаатар хотоос 30 км зайтай Гачууртын Шар хоолойн амралтанд 2018 оны 6-р сарын 9, 10-нд Оршил резорт амралтын газрын амрах өрөөнд ороод гарах гэтэл Сүндий ор луу түлхэж унагаагаад баруун гуя руу 4-5 удаа өшиглөхөөр би орноос босоход баруун гараараа намайг нэг удаа цохихоор гараад гүйгээд диско болж байсан газар руу очих гэж байхад цүнхнээс татаж шанаа руу цохиж гарын булчин базаж цохиход хүн салгаж, тусдаа байранд ороход араас ирж уучлалт гуйгаад явсан. Өөрөөр бол намайг зодсон зүйл байхгүй.
Асуулт: Та шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан уу. Гомдол санал байна уу?
Хариулт: Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дахин шинжээч ажиллуулах хэрэгтэй байна.
Асуулт: Тухайн асуудал болж байхад хэн хэн байсан бэ?
Хариулт: Сүндий, Халиунаа, Жавзандулам, Тэлмэн нар байсан. Өөр хүн байгаагүй.
БАРИМТ ДӨРӨВ. Н.УНДРАХ: СҮНДИЙ 2017 ОНД ХАЛИУН ГЭХ ЭМЭГТЭЙГЭЭ ГЭРТ АВЧИРСАН, ОДОО БИД ХАМТ АМЬДАРДАГ
Д.СҮНДИЙГИЙН ЭХНЭР Н.УНДРАХЫН ГЭРЧЭЭР ӨГСӨН МЭДҮҮЛГЭЭС…
Асуулт: Та гэрчийн эрх, үүрэгтэй уншиж танилцлаа асуух зүйл байна уу?
Хариулт: Байхгүй.
Асуулт: Та юу болсон талаараа ярина уу?
Хариулт: Би нөхөр болох Д.Сүндийтэй амьдраад 12 жил болж байна. Дундаасаа 10 настай хүүтэй, Сүндийгийн дагавар охин болох Жавзандулам /19 настай/ бид дөрөв ХУД-ийн 11-р хороо 700 17 101 тоотод оршин суудаг.
2015 оноос эхлэн манай нөхөр Сүндий нь Халиун гэдэг одоо 29 настай эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан юм байна лээ. Би өөрөө 2017 онд манай ажил дээр манай нөхөр Сүндий нь Халиун гэх эмэгтэйг маркетингийн менежерээр ажилд оруулахаар авчирсан юм.
Манай “Нэткапитал” ХХК бөгөөд энэ компанийг нөхрийн хамт үүсгэн байгуулсан. Манай нөхөр ТУЗ-ийн дарга хийдэг, би өөрөө уг компанид гүйцэтгэх захирал хийдэг юм.
Гэтэл 2017 оны 10-р сард манай нөхөр Халиун гэх эмэгтэйг гэртээ авчирсан. Яах гэж байгаа юм гэхээр “Энэ амьдралын төлөө чи зөвшөөр, энэ хүүхэн миний хүүхдийг төрүүлнэ, гэрийн ажилд ч тусална” гээд огт гэрээс явуулдаггүй. Одоогийн байдлаар энэ хүүхэнд 2017 оны 10-р сараас эхлэн манай гэрт бид нартай хамт амьдарч байна.
Өөрт нь хэлж үзэж байсан “Чи яв аа” гэхээр “Сүндий намайг яв гээгүй, надтай хамт баймаар байна гэж байна, би ч гэсэн хүн” гэж хэлээд огт явдаггүй.
Ингээд 2017 оны 11-р сард намайг найзуудтайгаа уулзлаа гэж зодож байсан. 2018 оны 6-р сард компанийнхаа ажилчидтай зугаалгаар явж байхад Сүндий надад хандан “Халиунаатай хамт гурвуулаа нэг өрөөнд орж нэг орон дээр унтана” гэхээр нь би эсэргүүцэхэд миний хэвлий рүү өшиглөн зодож байсан.
2018 оны 7 дугаар сард наадмаар Сүндий, Халиун хоёр хоорондоо зодолдоод байсан бөгөөд Халиун нь согтуу намайг түлхсэнээр ширээн дээр унаж хавиргаа хугалж байсан.
Миний санаж байгаагаар их зүйлүүд байна. Би энэ болгонд цагдаад мэдэгдэж байгаагүй. Ажил ихтэй байхад дуудаад ажил хийлгэдэггүй гэж бодоод тухайн үед өргөдөл өгч байгаагүй.
Намайг төрсөн ээжтэй минь ч уулзуулах дургүй байдаг. Яг өөрийнхөөрөө байлгах гэдэг таалагдахгүй бол зодно.
Өнөөдрийн буюу 2019 оны 3 дугаар сарын 25-ны өглөө 04 цагийн үед ээжийндээ байж байгаад өөрийнхөө гэрт ирээд Сүндий гэрт оронгуут “Хаана байж байгаад ирж байгаа юм бэ, яагаад утасныхаа байршлыг унтрааж байгаа юм” гээд баруун хавирга руу өшиглөөд (маш олон удаа) нүүр рүү гараараа, хөлөөрөө өшиглөж, үснээс зулгааж газар чирсэн. Одоо миний баруун нүд хавдаж, хөхөрсөн, баруун хавирга хугаралттай байна. Би өөрөө тухайн үед ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.
Сүндий нь өөрийнхөө хүүхдүүдийг ч цохиж зоддог. Надтай анх суухдаа ийм хүн байгаагүй.
2017 оноос эхлэн ийм зан араншинтай болсон.
Асуулт: Та ШШҮХ-д үзүүлэх үү?
Хариулт: Би үзүүлнэ. Гомдолтой байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.