alim.mn | 2025.08.23
Төрөөд удаагүй нярайг гудамжинд машин дээр хаяж явсан хэрэг гарчээ

Өчигдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдрийн өглөөний 07 цагт СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт "Toyota Sai" маркийн тээврийн хэрэгслийн арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна гэх дуудлага иргэнээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгдсэн байна. 

Тус дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж нярайг хаясан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай "Б"-г олж тогтоожээ. 

Тэрээр иргэн "Б" нь энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр 50 см, 3.200гр төрсөн өөрийн охин хүүхдийг гудамжинд машин дээр хаяж явсан гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хүүхэд эрүүл ямар нэгэн осголт байхгүй, хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгчээ. Эхийг шалгах ажиллагаа үргэлжилж байна


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ