alim.mn | 2024.12.25
Долоон настай хүүхэд “Аав ээж дээр гарчихсан зохиод байсан"

Гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан эмэгтэй Чингэлтэй дүүрэгт амьдрах хоёр хүүхэдтэй 32 настай эмэгтэй нь өмнө нөхөртөө хутгалуулж ЧД-ийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж байжээ. 

Гэтэл нөхөр нь цагдаагийн байгууллагад танилтай гэдэг шалтгаанаар уг хэрэг хаагдаж байсан талаар ар гэрийнхэн нь гомдоллон ярилаа. Өчигдөр 35 настай нөхөр нь гэртээ согтуу ирж, эхнэрээ зодсон гэж ар гэрийнхэн нь хэллээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйн   баруун нүд нь хараагүй болсон учир яг одоо Улсын төв нэгдүгээр эмнэлэгт яаралтайгаар мэс засалд орж байгаа юм байна. Тухайн хэргийн талаар эмэгтэйн долоон настай хүүхэд   “Аав ээж дээр гарчихсан зохиод байсан гэж” ар гэрийнхэнд нь хэлжээ.  Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй байгаа аж. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иргэн
4 жилийн өмнө
202.9.46.108
адилхан өөрийг нь сохлооч.тодорхой байна шдээ.энд цаг алдах ямар хэрэг байна.явж явж хохирсон хүн /үхсэн/ хохирсноороо өнгөрөөд л зэрлэг балмад нь хүний эрх гээд л хождог биздээ.ийм тэнэг хуулиа өөрчлөөч? шударга шүүх хаана байна.энэ улсад хэзээ нийгэм эрүүлжих болоо
Төстэй мэдээ