alim.mn | 2024.12.25
Энэтхэгт үл мэдэгдэх өвчин гарч, 300 хүн эмнэлэгт хүргэгджээ

Энэтхэгийн Андра Прадеш мужийн Элуру хотод үл мэдэгдэх нууцлаг өвчин дэлгэрч, 300 хүн эмнэлэгт хүргэгджээ. Үүнээс хоёр хүн нь нас барсан ба ихэнх өвчтөнүүд эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Энэ өвчнөөр өвчсөн хүмүүс гэнэт ухаан алдаж унах, амнаас нь хөөс цахрах, дагжин чичрэх, нүд улайж загатнах, бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс өөр байршлаас ирсэн бөгөөд ихэвчлэн мэдрэлийн систем нь гэмтсэн байдалтай иржээ.

Өвчтөнүүдийн 46 нь хүүхэд, 70 эмэгтэйчүүд аж. Тус улсын эрх баригчид энэхүү нууцлаг өвчний үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд өвчтөнүүдээс нугасны ус авч лабортариуд руу илгээжээ.

Зарим мэргэжилтнүүд үүнийг ус, хоолны хордлого гэж таамаглаж байгаа бол зарим нь агаарын бохирдлоос үүссэн өвчлөл байж болзошгүй гэж үзэж байна. Гэхдээ хоол болон усны хордлого гэж үзэхэд өвчтөнүүд өөр өөр газраас ирсэн нь анхаарал татаж байгаа юм.  Мөн дээрх өвчтөнүүдээс Covid-19-ийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.

 

Эх сурвалж: BBC, TIMES OF INDIA


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ