alim.mn | 2024.12.22
Төрийн ордны зүүн жигүүрт тогтоогоод байсан хөл хориог цуцалжээ

Төрийн ордны ажилтнаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тухайн ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ.

Төрийн ордонд ажиллаж буй алба хаагчдаас өдөр бүр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч буй. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ордны зүүн жигүүрт хөл хорио тогтоож, албан хаагчдыг өрөө өрөөнд нь тусгаарлан, сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ рүү авч явсан юм.

Шинжилгээний хариу сөрөг гарсан учир Төрийн ордны зүүн жигүүрт тогтоогоод байсан хөл хориог цуцалжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ