С.Эрдэнийн хүү Э.Одбаяр xөхөө өвлийн хүйтэнд цээж нүцгэн саатуулагдаж, эрүүлжүүлэгджээ
Цахим орчинд АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү Э.Одбаярыг цагдаагийн байгууллага саатуулж буй бичлэг цацагдсан. Хөхөө өвлийн хүйтэнд цээж нүцгэнээр нь саатуулж буй уг үйлдэлд иргэд хүнлэг бус байна хэмээн дургүйцсэн.
Тэгвэл цагдаагийн байгууллага түүнийг ямар шалтгаанаар саатуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өөрийн цахим хуудаснаа "Э.Одбаяр нь 2020 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 04 цагийн үед СБД-ийн 1-р хороонд байрлах ЗОН олны намын мэдээллийн төв дээр архидан согтуурсан үндэслэлээр иргэдээс ирсэн гомдлын дагуу эрүүлжүүлэгдсэн байна" гэх тайлбарыг хийсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
192.82.75.151
Энэ Эрдэнэ. Бат-Үүл нарын хүүхдүүд яагаад ийм овилгогүй аавын цээжүүд байдаг юм бэ? Аавууд нь суран бүсээр арьсы нь хуулаад өгөөч! Бага байхад сураад хэд ороолгуулахад л чих буугаад нам болдогсон.
Төстэй мэдээ