alim.mn | 2024.12.26
Гэр бүлийн маргааны улмаас НӨХРИЙГӨӨ БУУДАЖ, амь насыг нь хохироожээ

Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд гэр бүлийн маргааны улмаас эхнэр нь нөхрөө буудаж, мөн хутгалж амь насыг нь хохироосон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тус сумын иргэн 24 настай эмэгтэй О гэгч нь хамтран амьдрагч 22 настай Б-г ТОЗ-8 маркийн буугаар толгойнд нь хоёр удаа буудаж амь насыг нь хохироожээ. Энэхүү хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, сэжигтэн О нь нөхрийнхөө толгой руу хоёр удаа буудсанаас гадна хүзүү орчимд хутгалж, хөнөөсөн байжээ.

Хэргийн газраас бууны сум, хонгио, хутга зэргийг хураан авсан гэх ба хэрэг гарах үед амь хохирогч эхнэртэйгээ хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Улмаар сэжигтэн этгээдийг саатуулж, Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

 

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ