alim.mn | 2024.12.25
Үсчин, гоо сайхныг 25-наас, Фитнесс, амралтын газрыг үе шаттай нээхээр төлөвлөжээ

Бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулж, ирэх даваа гарагаас Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарын үйл ажиллагааг Даваа гарагаас нээхээр боллоо.   Үүнд хувцас захиалга, дугуй засвар, хоол үйлчилгээний газрууд, ахуйн худалдааны төвүүдийг нээхээр болж байгаа бол Үсчин, гоо сайхан, Амралт, буудал, фитнесс багтаагүй байна. 

Үсчин, гоо сайхны газрыг 12 дугаар сарын 25-наас нээхээр төлөвлөж байгаа бол, Амралт, буудал, фитнесс, сауны үйл ажиллагааг үе шаттайгаар нээх төлөвлөгөөг гаргасан байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ