Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал, Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбат, Онцгой байдлын газрын дарга Д.Эрдэнэбаатар, Эрдэнэбулган сумын Иргэдийн Хурлын төлөөлөгч Б.Санжмятав нар Архангай аймгийн "Тохилог үйлчилгээний компани"-ий ажилчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Засаг дарга Д.Золжаргал ТҮК-ийн ажилчдын цалин урамшууллыг 50 хувь нэмэгдүүлж, цэвэрлэх зам талбайн хэмжээг бууруулах зорилгоор ажлын орон тоог нэмэгдүүлнэ гэв.
Мөн цар тахлын үеийн хөл хорио цуцлагдан, сайхан цаг ирэхэд шилдэг ажилчдыг урамшуулах, аялал зугаалгын арга хэмжээг зохион байгуулж, нэн тэргүүнд ТҮК-ийн ажилчиддаа хамруулна хэмээн хүйтэн сэрүүний нөхцөл байдлыг үл тоон цаг ямагт ажиллаж байдагт талархаж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд ажилчдыг санал сэтгэгдэлийг хүлээн авч, амны хаалт, дархлаа дэмжих бүтээгдэхүүн болон гэр бүлд нь хоол хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлжээ.
