alim.mn | 2024.12.22
Хүн зодож ажлаасаа халагдсан гэх Жанцанноровын хүү албан тушаалдаа эргэн томилогджээ

Өнгөрсөн 2019 оны зургадугаар сард төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажлаасаа халагдсан Ж.Дамдинцэрэн өнөөдөр /2020.12.11/ тус албан тушаалдаа эргэн томилогджээ. Тэрбээр албан тушаалаа эргүүлэн авахын тулд нэг жил хагасын хугацаанд гурван шатны шүүхэд хандаж, хөөцөлдсөний эцэст Хотын шинэ дарга Д.Сумъяабазарын буянаар уг суудалд эргэн суусан гэдгээ нуусангүй. 

Энэ талаар Ж.Дамдинцэрэн өөрийн цахим хуудсандаа "Шүүхээр нэг жил гаруй хугацаанд явсны эцэст намайг хуучин албан тушаалд томилох шийдвэр гарч байсан. Гэвч тухайн үеийн НЗДТГ-аас хоног хугацааг аль болох сунгаж, удаашруулж, зунгааралдуулсаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй. Саяхнаас шинэ Засаг, шинэ тогтолцоотой болсноор асуудлыг шийдвэрлэж өнөөдөр /2020.12.11/ би ажилдаа буцаж орлоо" гэв.

Тэгвэл суут хөгжмийн зохиолч Жанцанноровын хүү гэгдэх загвар өмсөгч Дамдинцэрэн өнгөрсөн жил яагаад ажлаасаа халагдсан бэ? 

2019 оны тавдугаар сард түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагыг НСУГ-ын харьяа байгууллагын удирдлагууд тухайн үеийн хотын дарга С.Амарсайханд хүргүүлсэн юм. 

Тус шаардлагад “2016 оны сонгуулийн дараа төрийн албанд ажилласан туршлагагүй, ёс зүйгүй Жанцанноровын Дамдинцэрэнг соёлын байгууллагын удирдлагаар томилсноор салбарын хэмжээний хөгжлийн бодлого зогсонги байдалд орлоо. 

  1. Ж.Дамдинцэрэн 2017 онд эхнэртээ автомашин худалдан авч өгсөн боловч уг машиныг худалдан авсан хөрөнгөө ХОМ-тээ тусгаагүй зөрчлийг АТГ-аас илрүүлж, ажлаас халах арга хэмжээ ав гэсэн бичиг ирүүлж байсан. 
  2. Мөн Ж.Дамдинцэрэн нь өөрийнхөө удирдлага дор ажилладаг НСУГ-ын мэргэжилтэн Б.Балжиннямыг ажлын байран дээрээ зодож танхайрсан. 
  3. “Гэрэлт гудамж” төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах менежментийн компанийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийнхөө хамаарал бүхий компанид өгсөн. Энэ бүх асуудлыг шалгаж тавдугаар сарын 07-ны дотор хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн байв. 

Дээрх шаардлагын дагуу тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан холбогдох баримтуудыг шалгаж тогтоон, Ж.Дамдинцэрэнг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан аж. Харин түүний оронд СУИС-ийн дэд захирал асан Ч.Бат-Эрдэнийг НСУГ-ын даргад томилсон байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
192.82.75.151
Ийм хүнийг буцаагаад авахыг бодоход Сумъяа мээр үнэхээр харалган юм.Чдаж байхад муу дээр улцан гэгчээр эргүү тэнэгээрээ дуудуулж байж дээр нь бас баас нэмчих юм даа.Чалтай билээ?!!
Lashawnda
1 жилийн өмнө
192.252.214.20
Y᧐u ѕhould Ƅe а ⲣart of a contest fⲟr one of the finest websites οn the internet. I mⲟst certainly will highly recommend tһis website! Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ⅽom
Төстэй мэдээ