alim.mn | 2024.12.22
Хүчингийн хэрэгт холбогдсон гишүүн асан Д.Гантулга хорих ангиас өнөөдөр суллагджээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг юм.

Д.Гантулгад холбогдох хэргийн 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд түүнд хоёр жилийн ял оноожээ. Тэгвэл өнөөдөр түүнийг хорих ангиас сулласан байна.

Энэ талаар ШШГЕГ-ын хэвлэлийн албанаас тодруулахад  сулласан нь үнэн, шүүхийн магадлалаар ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдэв. Улмаар өнөөдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний үдээс хойш   409 -р хорих ангиас найман хоригдол суллагдсаны нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулга байжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ