ЭД БАЯЛГИЙН “ДЭМИЙРЭЛ”
Материаллаг тал дээр амжилт олно гэдэг нь баян чинээлэг, язгууртан гэр бүлд төрөх, сайн боловсрол эзэмших, сайхан төрхтэй төрөх гэх мэт юм. Материалист үзэл бүхий хүмүүс нь эдгээр материаллаг чанаруудыг эрхэмлэдэг ба үүнийг үүнийг материаллаг иргэншлийн дэвшил хэмээн нэрлэдэг. Гэвч хүн ийм мэт чиглэлд амжилт дэвшлийг олоод ирмэгц түүнийг цаг зуурхны эзэмшил нь согтоож, хуурмаг бардамнал хамаг биеийг нь эзэмдэн авдаг. Үүний үр дүнд тиймэрхүү өөртөө сэтгэл ханасан материалист үзэлтнүүд нь Бурханд бат итгэлтэйгээр “Ай Говинда, Ай Кришна!” хэмээн чин сэтгэлээсээ залбирч чаддаггүй. Шастирт өгүүлснээр хэрэв нүгэлтэн нь Бурханы ариун нэрийг ядаж цор ганц дуудаж чадвал тэрээр өөрийн хийж чадахаас ч илүүтэй нүгэл хилэнцээсээ ангижирч чадна хэмээсэн. Бурханы ариун нэрийн хүч чадал ийм. Энд өчүүхэн ч хэтрүүлэг үгүй. Бурханы ариун нэр нь үнэхээрийн ийм хүч чадлыг шингээсэн байдаг. Гэхдээ гол нь түүнийг уншин дуудахуйн чанар чухал. Чанар нь бид ариун нэрийг дуудахдаа юуг бодож мэдэрч байгаагаас ихээхэн хамаардаг.
Аргагүй байдалд орсон хүн Бурханы ариун нэрийг маш их итгэл бишрэлтэйгээр дуудаж чадах бол амжилт олж ахиж дэвшсэн материаллаг хүнд тийм үнэнч сүсэг үгүй. Өөртөө ханамжтай материалист нь Бурханы ариун нэрийг тохиолдлоор уншин дуудаж болох ч түүнд өөрийн зүрх сэтгэлийг шингээн дуудаж чадахгүй. ..
Хүмүүсийг баян чинээлэг хүмүүс л соронздон татдаг болохоос ядуучууд биш. Хүмүүс, боловсрол мэдлэгтэй хүн рүү л татагдахаас бус тэнэг мунхаг руу татагддаггүй. Ийм учраас ертөнцийн эгэл нүдээр харвал эд баялаг асар их давуу чанарыг өөртөө шингээсэн байдаг. Гэвч материаллаг баялаг нь хүмүүнийг согтоон мансууруулдаг: “Өө би чинь баян хүн шүү дээ. Би сайн боловсрол эзэмшсэн. Надад хангалттай хэмжээний мөнгө байна” гэх мэтчилэн.... Энэ гайхалтай сайхан зүйл мөн. Гэвч тэрээр энэхүү сайн сайхан зүйлсээ хир удаан ашиглаж чадах вэ? Жишээ нь тэр америк хүн байлаа гэе. Баян чинээлэг, гоо үзэсгэлэнтэй, сайн боловсрол мэдлэгтэй. Тэрээр энэ бүхнээрээ бардамнаж болох ч түүний мансуурал согтуурал хир удаан үргэлжлэх вэ? Бие үхмэгц бүх зүйл нь төгсгөл болно. Яг л согтуу хүний солиорол арилдаг шиг л..
Энэ бүх солиорол дэмийрэл нь ухааны түвшинд үүсдэг, бидний эгогийн түвшинд, биемахбодийн түвшинд үүсдэг. Гэвч би хэмээгч нь энэ бие биш. Бүдүүн бие ба нарийн бие нь миний жинхэнэ “би”-гээс ялгаатай. Бүдүүн бие нь шороо, ус, гал, агаар, огторгуйгаас тогтдог бол нарийн бие нь ухаан, оюун ухаан, хуурамч би-гээс тогтдог. Гэвч амьд бодгаль нь “Бхагавад-гитад” өгүүлэгдсэн Бурханы эдгээр доод найман элементэд трансцендент буюу эдгээрээс үл хамааралтай оршдог. Тэр ч байтугай зэгсэн оюун ухаантай нэгэн байлаа ч тэрээр өөрийгөө доод эрчмийн нөлөөнд оршин буй гэдгээ мэддэггүй. Яг л согтуу хүн өөрийгөө ямаршуу янзтай байгаагаа мэддэггүйтэй адил. Ийм ч учраас эд баялаг хүнийг согтоодог хэмээх яриа бий. Бид аль хэдийнээ согтсон. Орчин үеийн соёл иргэншлийн зорилго нь бидний согтолтыг нэмэгдүүлж, биднийг там руу илгээхэд чиглэгдэж буй...
Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада “Кунти хатны залбирал” номоос, ишлэл – 16
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ