alim.mn | 2025.11.05
Бачка, Сэрчмаа хоёр
МУСГЗ Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа хоёр лайв хийхдээ инээд болгож ярьсан өөрсдийнх нь хэлснээр “онигоо” олон хүний хувьд ханиадам байлаа. Хүн юун дээр инээж байгаагаас зан чанар, авир араншин нь танигддаг гэдэг. Бачка бахархалтайгаар ярьж, Сэрчмаа тачигнатал инээсэн яриа олон хүний гайхшралыг төрүүлж, заримд нь хүнд туссан. Тэр тусмаа тэр муухай ярианы бай болсон эмэгтэйд яаж туссан нь ойлгомжтой. Азаар 25 дугаар суваг телевиз нийгмийн олон нийтийн сэтгэл зүйг мэдэрч нийгмийн хариуцлагаа ухамсарлан Сэрчмаагийн хөтөлдөг нэвтрүүлгийг гаргахаа больсон билээ.
Бачка 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан. Эмэгтэй хүнийг хүчирхийлэн доромжилсон тухай Сэрчмаа Батчулуун хоёрын хөгжилдсөн яриа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, энэ цолыг нь буцаамаар санагдсан биз ээ. Энэхүү хүчирхийллийг өөгшүүлсэн яриа мартагдах тийшээ хандаж,  “Никитон”-ы Баачкаг Монгол ТВ VOICE шоуны шүүгчээр суусан. Охид бүсгүйчүүдийг доромжилдог, үл хүндэтгэдэг Бачка тус шоуны шүүгчээр суух зохимжгүй гэж үзэх бүсгүйчүүд олон байсан ч үл хэрэгсэв. Шоуг сонирхож буй хүн ховор, оргил үе нь ч төгссөн бололтой. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 цагийн өмнө
103.229.122.222
Ангалзсан аальгүй авгай, шалчиганасан шалиг залуу 2. Дуулсан дууг нь ч сонсох дургүй.
Зочин
2 цагийн өмнө
103.212.119.228
Уул нь үзмээр байгаа ч Баачка шүүж буй учир залуу охидын өмнөөс айгаад үзэх сонирхол төрөхгүй байгаа ярьж байсан нь санаанд ороод хэцүү л юм билээ.
Дориан грейн
1 цагийн өмнө
202.126.89.67
Хүмүүс эхлээд дагаад баясаж байснаа шүүмжилээд эхлүүт дагаад хараагаад эхлэсэн.иим л долдойнууд штэ
Дориан грейн
1 цагийн өмнө
202.126.89.67
Хүмүүс эхлээд дагаад баясаж байснаа шүүмжилээд эхлүүт дагаад хараагаад эхлэсэн.иим л долдойнууд штэ
Төстэй мэдээ