alim.mn | 2024.12.26
Коронавирусийн талаар сурвалжилга бэлтгэж шоронд орсон сэтгүүлч эмэгтэйд хоол идүүлэхийн тулд хүчээр гуурс суулгажээ

Европын холбоо БНХАУ-аас мэдээ мэдээлснээсээ болж, ял эдэлж буй Блумбергийн сэтгүүлч тэргүүтэй бүх сэтгүүлч, иргэдийг суллахыг шаарджээ.

Эргэн санавал өнгөрсөн долоо хоногийн эхэнд Блумберг агентлагийн ажилтан, Хятад улсын иргэн Хазе Фан гэрээсээ өмссөн хувцастайгаа баривчлагдаж, саатуулагдсан байна. Бээжингээс мэдээлснээр, Хазе Фан үндэсний аюулгүй байдалд халдсан хэргээр сэжиглэгдэж байгаа аж.

Европын холбооны төлөөлөгч “Хэвлэл мэдээллийн шалтгаанаар ял эдэлж буй бүх хүнийг Бээжин нэн даруй суллах ёстой” хэмээн хэвлэлийн хурал дээр ярьжээ. Мөн тус хэвлэлийн хурал дээр “Дээрх жишээнээс гадна хэд хэдэн хятад сэтгүүлч, иргэд энэ жил мэдээлэл түгээснээсээ болж ор сураггүй алга болж, ял эдэлж, зодуулсан түүхүүд олон бий. Бид Бээжинд юун түрүүнд хэрвээ Фанд эрүүл мэндийн яаралтай тусламж хэрэгтэй бол түүнийг нь хангаж, өөрөөр нь өмгөөлөгч сонгуулан ажиллуулж, гэр бүлтэй нь холбоо барих ёстой хэмээн анхааруулж байна” хэмээн ярьжээ.

Хятадын засгийн газар өмнө нь Фаны хэрэг мөрдөн байцаалтын шатандаа үргэлжилж буй гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй юм. Харин Блумбергээс болсон явдалд маш ихээр санаа зовж, аль болох тодорхой мэдээлэл олж авахаар хичээн ажиллаж буйгаа мэдэгджээ.

Хятадын засгийн газраас хятад иргэдийг гадаадын мэдээний агентлагт сэтгүүлч хийхийг хориглодог ч мэдээний туслах ажилтан болохыг зөвшөөрдөг аж. Харин Фан 2017 онд Блумбергт ажилд оржээ.

Түүний баривчилгаанаас хэдхэн сарын өмнө Бээжин мөн ижил шалтгаанаар Хятадад төрсөн, австрали сэтгүүлчийг хорьж, өөр хоёр ч австрали сэтгүүлчийг байцаасан билээ. Байцаагдсан сэтгүүлч нар удалгүй Хятадаас зугтан эх орондоо очжээ.

Эх сурвалж: TELEGRAPH


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ