alim.mn | 2024.12.26
58 настай хойд эцэг нь 11 настай дагавар охиноо хүчирхийлсэн хэрэг гарчээ

Улсын хэмжээнд бага насны охидыг хүчиндэх гэмт хэрэг бага зэрэг буурсан ч охид хойд аав, төрсөн аав, ах болон хамаатан садангийн хүмүүстээ хүчиндүүлэх тохиолдол гарсаар байна.

Төв аймгийн Лүн сумд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Тодруулбал,  арванхоёрдугаар сарын 10-ний өдөр 58 настай иргэн "Б" нь  11 настай дагавар охиноо хүчирхийлсэн байна. Уг хэргийг Төв аймгийн Заамар сум дундын цагдаагийн газар эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн нийслэлийн Налайх дүүрэгт 21 настай эмэгтэйг нөхрийнх нь найзууд нийлж хүчирхийлсэн хэрэг гарсан бөгөөд харьяа дүүргийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
4 жилийн өмнө
192.82.76.51
Арчаагүй амьтдыг шоронд зүгээр тэжээгээд байлгүй ажил хийлгэж муу юм бодох ч завгүй байлгаад хөдөлмөрөөр шийтгэж болохгүй юм бхдаа. Хүнийг хэдэн саяаар хохироочихоод ял аваад шоронд орчоод гарч ирээд сайхан амьдраад явж байгаа хүн байдаг Гэтэл манай хууль сахиулагч байгууллага тэр тал дээр зөв арга хэмжээ авдаггүй. Хохирогчийг хохиролгүй болгох ёстой гэсэн хууль алга Шүүх тогтоол гаргасан ч Шшггазар "юмгүй хүнээс юу авахын" гээд л сууж байдаг
Төстэй мэдээ