ТӨРИЙН ӨМЧИТ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 2020 ОНД 1 ИХ НАЯД ТӨГРӨГНИЙ ТАТВАР УЛСАД ТӨЛЖ,ЗАРДАЛ, ТАТВАРЫН ДАРААХЬ ЦЭВЭР АШИГ 550 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛСОН БАЙНА
ХЭРЭВ "САХАЛ" ЭРДЭНЭБИЛЭГ ТЭРГҮҮТЭЙ ЛУЙВАРЧДЫН ГАРТ "ЭРДЭНЭТ"-ЭЭ МОНГОЛЫН АРД ТҮМЭН АЛДСАН БОЛ ЭНЭ ИХ МӨНГӨ ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ГАРТ ОРЖ БҮХ МУУХАЙ ЗҮЙЛҮҮДЭЭ МОНГОЛЫГ ЭСРЭГ ТЭД ХИЙХ БАЙСАН
Засгийн газрын шийдвэрээр ААН-үүд, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, тогны төлбөрийг тэглэх шийдвэрийг гаргалаа. Энэ санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр хариуцан 650 тэрбум төгрөг гаргахаар болж байна. Тэгвэл тус санхүүжилтийг хэрхэн гаргах талаар Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн тайлбар хийлээ.
Тэрээр “Эрдэнэт үйлдвэр 2019 онд ТӨҮГ болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах ажлыг бүх түвшинд хийж байгаа. Мөн техник технолгио боловсронгуй болгох, орлого, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чиглэлийн ажлыг үе шаттай хийж байгаа. Мэдээж 650 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Бид аль болох зардлаа танах ямар боломж байна гэдэг дээр ажиллана. Бид 2021 оны төсөв төлөвлөгөөг ирэх 7 хоногт ТӨБЗГ-т хэлэлцүүлнэ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалт царцаах шаардлага гарна. Хамгийн гол нь цар тахлын амаргүй цаг үед Эрдэнэт үйлдвэр нэлээд бэлтгэлтэй байсан гэдгийг хэлэхийг хүсч байна. 2019 онд урд өмнө нь олон улсын арбитрийн шүүхийн хэмжээнд яригдаж байсан Казахстаны компаниас авах ёстой 20 сая ам.долларын асуудал байсан. Бид авч чадсан. Гадаадын худалдааны экспортын гэрээний нөхцлийг сайжруулах импортын хулалдаан дээр нэг цонхны бодлогоор үйл ажиллагаа явуулж бүгдийг цахим тендер болгосны хүчинд 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Ингэснээр өнгөрсөн онд 150 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого, хэмнэлт хийсэн. Мөн гадаад дотоодын аль нэг банк санхүүгийн байгууллагад зээлийн төлбөргүй болсон. "Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг" зарчмаар шийдлээ. Амаргүй цаг үед Эрдэнэт үйлдвэр энэ асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчилж ажиллана” гэлээ.
Эх сурвалж: dmnegdel
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ